Дэлхийн их дуулгын шилдэг “мэргэн бууч”-аар Г.Цэнгүүнбаяр шалгарчээ

Хуучирсан мэдээ: 2019.10.21-нд нийтлэгдсэн

Дэлхийн их дуулгын шилдэг “мэргэн бууч”-аар Г.Цэнгүүнбаяр шалгарчээ

Дэлхийн их дуулгын шилдэг “мэргэн бууч”-аар Г.Цэнгүүнбаяр шалгарчээ

Монголын 3х3 сагсан бөмбөгийн үндэсний эрэгтэй баг болох “Улаанбаатар ММС Энержи” болон “Архангай алтан дорнод Тайхар” баг  Саудын Арабын хаант улсын Жеддах хотод болсон Дэлхийн их дуулга тэмцээнийг зорьсон талаар өмнө нь мэдээлсэн билээ.  Тус тэмцээн аравдугаар сарын 18-19-нд болсон бөгөөд “Улаанбаатар ММС Энержи" баг үндсэн хэсэгт байсан бол "Архангай алтан дорнод Тайхар" баг урьдчилсан хэсгээс тэмцээнээ эхлүүлсэн юм.

Тодруулбал, “Архангай алтан дорнод тайхар” баг урьдчилсан шатнаас Саудын Арабын хаант улсын багийг 21:13 харьцаатай хожсон бол ОХУ-ын  багийг 21:18 харьцаатай хожиж, үндсэн хэсэгт тоглох эрхээ авч Литвийн багтай тоглосон ч  20:14  харьцаатай хожигдсон. Тус баг нь хоёр хожил, хоёр хожигдолтойгоор Дэлхийн их дуулга тэмцээнийг өндөрлүүлсэн.

Харин  “Улаанбаатар ММС Энержи” багийн хувьд урьдчилсан шатанд Литвийн  багийг хожиж, “Архангай алтан дорнод тайхар” багийг 16:14 онооны харьцаатайгаар хожиж, шигшээ наймд Серби Улсын Лиман багтай тоглосон ч 21:8 харьцаатай хожигдол хүлээсэн юм. Манай улсын хоёр баг хоорондоо учраа таарч ур чадвар, ур ухаанаа уралдуулсан нь түүхийн хуудсыг нэгээр нэмсэн гэхэд хилсдэхгүй. 

Сонирхуулахад, Дэлхийн их дуулга тэмцээний ялагчаар Литвийн  баг тодорсон бөгөөд  “Улаанбаатар ММС Энержи" багийн  тоглогч Г.Цэнгүүнбаяр хоёр онооны шидэлтийн тэмцээнд дэлхийн топ 12 тамирчинтай өрсөлдөж, гуравдугаар байранд шалгарсан байна.

Тус тэмцээнд Ази тивээс албан ёсны эрхээр “Улаанбаатар ММС Энержи” баг таван удаа, “Архангай алтан дорнод Тайхар” баг  хоёр удаа авч орсон төдийгүй Ази тивийн үндэснийхээ тамирчдаар тоглодог гэдгээрээ ихээхэн онцлог аж. Тухайлбал,  бусад БНХАУ, БНСУ, Япон улсын тамирчид бүгд гадаад тоглогчтой учраас эрхийг нь ФИБА цагаан хуудсаар буюу тухайн оронд өгдөг эрхээр олгодог аж.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж