Монгол Улсад кокс-химийн үйлдвэр хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2019.10.21-нд нийтлэгдсэн

Монгол Улсад кокс-химийн үйлдвэр хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

Монгол Улсад кокс-химийн үйлдвэр хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

Шинжлэх ухааны академийн /ШУА/ хими, химийн технологийн хүрээлэн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ. Тодруулбал, хоёр тал Тавантолгойн ордын нүүрсийг боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн гарган авах, улмаар Монгол улсад кокс-химийн үйлдвэр хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах аж.

Уг санамж бичгийн хүрээнд ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэд түүхий нүүрсний шинж чанар болон коксжих шинж чанарын судалгааг нарийвчлан хийх юм байна. Мөн түүхий нүүрс, балансын бус нүүрсийг угаан баяжуулах, баяжуулалтын хаягдлыг ашиглах, нүүрсний баяжмалыг коксжуулах аж. Үүнээс гадна коксжуулалтаас үүсэх давирхайг ашиглах боломжийг тогтоож, нүүрсний давхаргын метан хийг боловсруулах, түүнээс нийлэг байгалийн хий болон шингэрүүлсэн байгалийн хий гарган авах технологийн судалгааг хийхээр болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж