Ч.Сэр-Од симфони туурвина

Хуучирсан мэдээ: 2019.10.21-нд нийтлэгдсэн

Ч.Сэр-Од симфони туурвина

Ч.Сэр-Од симфони туурвина

Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од симфони туурвиж байгаа гэнэ. Энэ мэдээг Элчин сайд асан, орчуулагч, хэвлэн нийтлэгч Б.Баярсайхан өнгөрсөн долоо хоногт болсон номын нээлтийн үеэр дуулгасан юм. Б.Баярсайхан нь адал явдалт аяллын талаар номуудыг орчуулан цувралаар уншигчдын хүртээл болгож буй билээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт буюу тус цувралын 10, 11 дүгээр номын нээлтийн үеэр тус мэдээг дуулгахдаа “Адал явдалт аялалд шимтсэн уншигчдадаа сайхан мэдээ дуулгая. Цувралын эхний ном болох “Явна аа”-гийн үйл явдлаар Хөвсгөлийн ууган хүү, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од хөгжмийн бүтээл буюу симфони туурвиж буйг дуулгахад таатай байна. Данийн алдарт аялагч Херман Хаслунд Кристенсений гайхалтай бүтээлийг хөгжмийн хэлээр хэрхэн дүрслэхийг би тэсэн ядан хүлээж байна. Симфони ирэх жилээс сонсогчдод хүрэх болно” гэсэн юм.

Адал явдалт аяллын эхний цуврал болох “Явна аа” номд Хөвсгөлийн Эрдэнэбулган суманд 1920 оны үед фермерийн аж ахуй байгуулан суурьшсан дани залуусын  сонирхолтой, гайхалтай түүхийн талаар өгүүлдэг билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж