Европын холбоонд элсүүлэх талаар тохиролцоонд хүрч чадсангүй

Хуучирсан мэдээ: 2019.10.21-нд нийтлэгдсэн

Европын холбоонд элсүүлэх талаар тохиролцоонд хүрч чадсангүй

Европын холбоонд элсүүлэх талаар тохиролцоонд хүрч чадсангүй

Европын холбооны чуулганаар Албани болон Хойд Македонийг энэ байгууллагад элсүүлэх тухай хэлэлцээрийг эхлүүлэх талаар тохиролцож чадсангүй гэж энэ хуралд оролцсон эх сурвалжаас мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр чуулган өндөрлөх үеэр өргөтгөх талаар гэрээний сэдвийн талаар тохиролцоонд хүрсэнгүй гэхдээ чуулган өнөөдөр үргэлжилнэ гэв.Харин Финландийн ерөнхий сайд Антти  Ринне чуулганы хоёр дахь өдөр  гэрээ тохиролцоонд хүрнэ гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн бид энэ талаар маргааш үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Би үүнийг боломжтой гэж итгэхгүй байна. Гэхдээ бид зөвшилцөлд хүрч чадна гэж найдаж байна гэж хэллээ. Үүний өмнө дээр дурдсан эх сурвалжаас чуулганд оролцож байгаа төлөөлөгчдийн нэг нь Европын холбооны  удирдагчид Хойд Македон, Албанийг энэ байгууллагад гишүүнээр элсэхийг эсэргүүцэж байгаа Франц улсыг байр сууриа өөрчлөхийг итгүүлж чадсангүй гэж мэдэгдсэн байна.   Түүнээс гадна олон орон энэ удаа Албаныг гишүүнээр элсүүлэх талаар хэлэлцэхийг хойшлуулж Хойд Македонийг элсүүлэх талаарх хэлэлцээрийг эхлүүлэх талаар амласан аж. Гэвч  энэ орнуудын ихэнх нь санал авч чадаагүй байна. Европын холбооны комисс өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр энэ хоёр оронтой Европын холбоонд элсэх хүсэлтийнх нь талаар Хойд Македон, Албанитай хэлэлцээр хийж эхлэхийг зөвлөж байсан юм. Мөн  Европын  холбооны гишүүн орнууд  өнгөрсөн зургадугаар сард энэ хоёр оронтой зөвлөгөөн хийж эхлэх хугацааг оройтлоо гэхэд 2019 оны аравдугаар сард хийх талаар тохиролцож шийдвэрлэжээ.

Эх сурвалж: polit.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж