Ходоодны дуранг дахин ариутгаж хэрэглэсэн ч бактери тараадаг нь нотлогдов

Хуучирсан мэдээ: 2019.10.21-нд нийтлэгдсэн

Ходоодны дуранг дахин ариутгаж хэрэглэсэн ч бактери тараадаг нь нотлогдов

Ходоодны дуранг дахин ариутгаж хэрэглэсэн ч бактери тараадаг нь нотлогдов
  • Жил бүр дунджаар 300 орчим хүн ходоодны мэс засал хийлгэдэг
  • 2018 оны статистикаас харахад элэгний өвчлөл нийт өвчлөлийн 6.9, ходоодных 2.9 хувийг эзэлж байна
  • Газарзүйн байршлын хувьд Орхон, Дархан-Уул, Увс, Сэлэнгэ, Хөвсгөл аймагт ходоодны хорт хавдар элбэг тохиолддог болжээ
  •  Ходоод дурандуулснаас болж АНУ, Европ даяар маш олон хүн өвчилж, амиа алджээ
  • Өнөөдрийн эрт илрүүлэг үзлэг маргаашийн өвчтөнг бий болгож байна

Манай улс ходоодны хорт хавдраар нас барагсдын тоогоор дэлхийд тэргүүлдэг. Хорт хавдар энэ цаг үеийн аюулын харанга болсон бөгөөд манай улсад элэгний хорт хавдрын өвчлөл тэргүүлж, ходоодны хорт хавдрын өвчлөл хоёрдугаар бичигдэж буй. Зөвхөн 2018 онд гэхэд л хавдрын 6073 шинэ тохиолдол бүртгэгдсэний 4412 нь хорт хавдрын шалтгаант нас баралт байв. Ийм статистикийг эрүүл мэндийн байгууллагаас гаргаад байна. 2017 онд нийт өвчлөгсдийн 36,1 хувь нь элэгний, 14,8 хувийг ходоодны хорт хавдар эзэлж байсан бол 2018 оны статистикаас харахад элэгний өвчлөл 6,9, ходоодных 2,9 хувийг эзэлж байна. Газарзүйн байршлын хувьд Орхон, Дархан-Уул, Увс, Сэлэнгэ, Хөвсгөл аймагт ходоодны хорт хавдар элбэг тохиолддог болжээ. Оношилгоо, илрүүлэг сайжирсан ч гэлээ ихэнх нь хожуу шатандаа орсон байдаг тул эдгэрэх найдваргүй болдог аж. Манай улс НҮБ-ын 2030 он хүртэлх “Тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэх хүрээнд 10,000 хүн амд хорт хавдраас шалтгаалсан нас баралтыг 10.5 хувиар бууруулах зорилго тавьсан. Үүний хүрээнд хавдрын эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд тодорхой насны заагтайгаар хамруулж байна. Хэдийгээр орон даяар хавдрын эсрэг үндэсний хэмжээний аян өрнүүлж, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулдаг ч өвчлөл буурахгүй байгаа нь гачлантай. Харамсалтай нь энэ өвчин ихээхэн залуужиж байна. Жишээлбэл, 28 настай эмэгтэй ходоодныхоо 80 хувийг тайруу-лах хагалгаа хийлгэснээ ярилаа. Тэрбээр голдуу усаар л амь зогоож байна. Үндсэндээ ходоодныхоо 30 хувийг дүүргэх хэмжээний хоол идэх дэглэмтэй тул хатуу, хурц, хуурсан хайрсан хоол түүний хувьд мөрөөдөл төдий болжээ. Эмчийн зөвлөгөөний дагуу дэглэмээ нарийн баримталж чадвал хэдэн жил амьдрах боломж бий гэнэ. Хоёр хүүхдээ өнчрүүлэхгүйн тулд тэрбээр ийн буцалсан усаар гол зогоон өдөр хоногийг элээж явна. Эл эмэгтэйтэй ижил 38 настай Б мөн л усны хүчээр амьдарч яваагаа ярилаа. Энэ хоёр залуутай ижил оноштой 300 орчим хүн жил бүр мэс засалд ордог. Гэхдээ ийм оноштой таван хүн тутмын нэг нь ердөө таван жил амьдрах боломжтой байдаг аж.

ДЭЛХИЙ ДАХИНД ДУРАНГИЙН ОНОШИЛГООГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА

Монголын эмч нар ходоодны хорт хавдрын шалтгааныг давсны хэрэглээ, хеликобактеритай холбон тайлбарладаг. Үзлэг шинжилгээгээр илрүүлсэн өвчлөлийн дийлэнх нь буюу 72 хувь нь хеликобактериас үүдсэн байдаг аж. Хеликобактерийн халдвар нь хувь хүн болон зоогийн газруудын ариун цэвэр, халдваргүйжүүлэлттэй холбоотой. Шүлсээр дамжин халдварладаг уг бактери аяга, халбагаар тархдаг. Болж өгвөл зоогийн газраар бага үйлчлүүлж бай гэж эмч нар зөвлөдгийн цаад санаа нь энэхүү хеликобактерийн халдвараас сэргийлж буй юм. Гэхдээ энэ нь хорт хавдар үүсгэх зөвхөн нэг л шалтгаан нөхцөл нь. Үүнээс гадна хүнс, хоол, орчны бохирдол гээд олон зүйл бас нөлөөлдөг. Магадгүй ходоодоо дурандуулах нь бүр аюултай эрсдэлтэй байж болохыг олон улсын эрдэмтэд ярьж эхэллээ. Сүүлийн үед дэлхий дахинд ходоодны дурангийн оношилгоог илт эсэргүүцэх болов. Учир нь дурангаар ходоодны хорт хавдар тархдагийг АНУ-ын эмч нар батлаад байна. Хэрэглэх бүртээ ариутгаад олон дахин ашигладаг тус багаж нь эрүүл хүмүүст бактери тараадаг аж. Дуранд наалдсан бактери зааврын дагуу ариутгасан ч арилдаггүйг тогтоожээ. Ходоод дурандуулснаас болж АНУ, Европ даяар маш олон хүн өвчилж, амиа алджээ. Бүрэн гүйцэд ариутгагдаагүй дуран нь антибиотикт тэсвэртэй эмчлэх боломжгүй бактери тараадаг нь трушилтаар нотлогдсон тухай Умард Каролинагийн их сургуулийн халдварт өвчнийг хянах төслийн захирал Уилльям Рутала New York Times сонинд өгсөн ярилцлагадаа онцолжээ. Энэхүү ноцтой асуудлыг дэлгэсэн эмч, мэргэжилтнүүд АНУ-ын Хүнс, эмийн хэрэг эрхлэх газарт (FDA) хандаж, ходоодны дуран үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүнээ сайжруулахыг шаардах, эсвэл ходоодны дурангийн эмчилгээг хориглохыг уриалсан байна.

ҮЗЛЭГИЙН АРГА, ТЕХНИКЭЭ ӨӨРЧЛӨХ БОЛЖЭЭ

Манай зарим эмч, эмнэлэг аймаг бүрт очиж илрүүлэг оношилгоо хийж байна хэмээн хүн бүрийг нэг дурангийн багажаар үзэж байна. Энэ нь магадгүй халдвар улам тараах хүчин зүйл болж буйг үгүйсгэхгүй шүү дээ. Эмчилгээнд тэсвэртэй бактери тарааж байна гэж дэлхий нийтэд анхааруулсаар байхад манай эмнэлгүүд нэг дурангийн багажаар үзэж оношлох нь хэр зохистой вэ. Ариутгасан хэдий ч тэсвэртэй бактери тараадаг багажаар хэдий хүртэл хүмүүсийг үзэж оношлох вэ. Дэлхийн том гүрэн АНУ дурангийн оношилгооноос татгалзаж байхад манай улс өнөөх л “зэвсэг”-тэйгээ зууралдсаар сууна. Мөн дурангийн хагалгаа хийх нь эрсдэлтэй бөгөөд мэс заслын үеэр халдвар дамжих эрсдэлтэй гэж олон улсын мэргэжилтнүүд үзэж байгаа аж. Манай улсад дурангийн ариутгал халдваргүйтэл шаардлага хангахгүй байсан нь МХЕГ-ын шалгалтаар илэрч сануулга авч байсан эмнэлэг ч бий. Шинжлэх ухааны шинэ нээлт, дэвшил нь заримдаа хожим хойчдоо хор уршигтай байдгийг хуванцар сав, транс тосноос бид олж мэдсэн. Тухайн цаг үедээ гайхашруулж байсан сод нээлтүүд ч үнэндээ эрүүл мэндийг сүйтгэх дайсан хавдрын өвчлөлөөр Өмнөд Солонгос дэлхийд тэргүүлж буйг дурдсан юм. Тус улс 2017 онд ийн дэлхийд тэргүүлэх эгнээнд бичигдэж байсан бол нэлээд хүчин чармайлт гаргасны дүнд эдүгээ наймдугаар байрт жагсаж байна. Энэ улсын хоол, хүнс хавдрын өвчлөлийг нэмэгдүүлэх шалтгаан болдгийг нэгэн судлаач тэмдэглэсэн удаатай. Гэтэл манай улсад сүүлийн жилүүдэд солонгос хоолны газар олширсон. Солонгос хоол халуун ногооны орц ихтэй. Иймээс эрс тэс уур амьсгалтай, сэрүүн бүсэд амьдардаг хүмүүсийн биед төдийлэн зохицохгүйг эмч мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Мөн хайрсан, хуурсан, даршилсан давслаг хүнс эрүүл мэндэд тус болохоос илүү хор болдог. Бусад улс орны соёлыг биширч хоол хүнсийг нь байнга хэрэглэх нь монгол хүний биеийн онцлогт тохирох эсэхийг эргэцүүлэн бодох нь хувь хүний бас нэг хариуцлага яах аргагүй мөн. Ялангуяа хүүхэд, залуус шарсан хайрсан хүнс, солонгос хоолыг шимтэн зооглох нь тийм ч таатай биш аж.

ХОДООДНЫ ХОРТ ХАВДРЫН ҮЕД ИЛРЭХ ЭХНИЙ ШИНЖ ТЭМДЭГ:

● Хэвлийгээр өвдөх, халуу оргих

● Цээж гашуу оргих эсвэл хоолны шингэц муудах зэрэгДараах шинж тэмдгүүд илэрч болзошгүй

● Бага хэмжээний хоол идсэн ч цадах

● Дотор муухайрах, бөөлжих

● Хоолны дуршил буурах, турах

● Гэдэс цардайх

● Шалтгаангүйгээр ядарч, сульдах

● Цустай бөөлжих

● Өтгөн хар өнгөтэй гарах

ХОДООДНЫ ХОРТ ХАВДРЫН ШАЛТГААН: Ходоодны хорт хавдрын шалтгаан тодорхойгүй боловч дараах хүчин зүйлс хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг.

● Тамхи татах

● 50-аас дээш насанд

● Эрэгтэй хүнд эмэгтэйчүүдээс илүү тохиолдох

● Хелико бактерийн халдвартай байх

● Утсан, даршилсан, давсалсан хоол хүнс их хэрэглэх, шинэ ногоо болон жимс бага хэрэглэх

● Ходоодны хорт хавдраар удмын хүмүүсээс өвдөж байсан

● Шархлаа өвчний улмаас ходоодоо хэсэгчлэн тайруулсан бол тайруулснаас хойш 20 гаруй жилийн дараа

● Удамшлын генийн өөрчлөлтүүд буюу бүдүүн гэдэсний булчирхайлаг ургацагтай болон ургацаггүй хорт хавдар зэрэг удамшлын өвчнүүд хамаарна.

Эх сурвалж: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж