Хар нүхэнд юу болдгийг тооцоолжээ | News.MN

Хар нүхэнд юу болдгийг тооцоолжээ

Хар нүхэнд юу болдгийг тооцоолжээ

Хар нүхэнд юу болдгийг тооцоолжээ

Хар нүхний мэргэжилтнүүд тэрхүү нууцлаг сөнөсөн одонд яг юу болдгийг тооцоолох чадвартай тооцоолуур бүтээжээ.

Варшавын их сургуулийн физикч Эльваро Диэз өргөн сонголт бүхий параметр, эрчим хүч, хэмжээ бүхий сансрын биетүүд хар нүхэнд хэрхэн сорогддогийг харуулах цахим хэрэгсэл бүтээсэн байна. Жишээ нь дэлхийн хэмжээтэй биет сүүн замын аварга Сажитариус А шиг хар нүхэнд сорогдоход 32.200.000.000.000.000.000.000.000.000.000.000 мега жоуль эрчим хүч ялгарна гэнэ.

Физикч Диэз Экспресс агентлагт: "Энэхүү тооцоолуур аливаа сансрын биет хар нүхэнд сорогдоход хичнээн хэмжээний эрчим хүч ялгарах болон сорогдож буй биетийн хэмжээнээс хамаараад энэ үйл явц хэр цар хүрээтэй байх вэ гэдгийг тооцоолж чадна. Мөн бид энэхүү бүтээлээрээ физикийн салбарт Нобелийн шагнал авна гэж найдаж байна. Учир нь судлаачдад нэн шаардлагатай бүх зүйлсийг энэ тооцоолуур хийж чадна шүү дээ" хэмээн ярилцлага өгчээ.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: express.co.uk

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-21 66.181.176.129

ЯГ ҮНЭНДЭЭ БИДНИЙ ӨӨРСДӨӨ ЗОХИОСОН ШУ МААНЬ ЭНЭ АСУУДАЛД ҮНЭХЭЭР БАЛЧИРДАЖ БАЙГАА НЬ ИЛТ. АРГА Ч ҮГҮЙ ДЭЭ ӨӨРСДИЙГӨӨ ХААНААС ИРСЭН ХЭРХЭН ҮҮССЭНЭЭ Ч ТАЙЛЖ АМЖААГҮЙ, ЛАБОРАТОРООС ХАЛИАГҮЙ БИДНИЙ ШУ ЯАЖ ХАА ТЭРТЭЭХ ХАР НҮХИЙГ ТАЙЛАХ БИЛЭЭ. ТЭГСНЭЭС ИЧИЖ НЭРЭЛХЭЛГҮЙ УЛАМЖЛАЛТ ЁС БУЮУ БӨӨГИЙН ЗАН ЗАНШЛААР, БУДДЫН ГҮН ГҮНЗГИЙ ФИЛОСОФООС АСУУЖ ТЭНДЭЭС ХАЙВАЛ УЧРЫГ НЬ ОЛОХОД ХАМААГҮЙ ДӨХӨМТЭЙ БОЛНО БИЗ.

Avatar

Зочин 2019-10-21 49.0.213.33

Түмэннасан хээний хас тэмдэгний голын цэг энэ тэр гээл үү

Avatar

Зочин 2019-10-21 66.181.178.169

Tamiin haalga

Avatar

Зочин 2019-10-21 103.26.194.212

амьдралыг заагладаг од байх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж