Хар нүхэнд юу болдгийг тооцоолжээ

Хуучирсан мэдээ: 2019.10.21-нд нийтлэгдсэн

Хар нүхэнд юу болдгийг тооцоолжээ

Хар нүхэнд юу болдгийг тооцоолжээ

Хар нүхний мэргэжилтнүүд тэрхүү нууцлаг сөнөсөн одонд яг юу болдгийг тооцоолох чадвартай тооцоолуур бүтээжээ.

Варшавын их сургуулийн физикч Эльваро Диэз өргөн сонголт бүхий параметр, эрчим хүч, хэмжээ бүхий сансрын биетүүд хар нүхэнд хэрхэн сорогддогийг харуулах цахим хэрэгсэл бүтээсэн байна. Жишээ нь дэлхийн хэмжээтэй биет сүүн замын аварга Сажитариус А шиг хар нүхэнд сорогдоход 32.200.000.000.000.000.000.000.000.000.000.000 мега жоуль эрчим хүч ялгарна гэнэ.

Физикч Диэз Экспресс агентлагт: "Энэхүү тооцоолуур аливаа сансрын биет хар нүхэнд сорогдоход хичнээн хэмжээний эрчим хүч ялгарах болон сорогдож буй биетийн хэмжээнээс хамаараад энэ үйл явц хэр цар хүрээтэй байх вэ гэдгийг тооцоолж чадна. Мөн бид энэхүү бүтээлээрээ физикийн салбарт Нобелийн шагнал авна гэж найдаж байна. Учир нь судлаачдад нэн шаардлагатай бүх зүйлсийг энэ тооцоолуур хийж чадна шүү дээ" хэмээн ярилцлага өгчээ.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: express.co.uk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж