2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр I, II, III ангиллын 22 хувьцаат компанийн 79,789,557 төгрөгийн үнийн дүн бүхий 389,909 ширхэг хувьцаа арилжигдсанаас 7 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Бэрх Уул" ХК (BEU +9.09%) болон "Багануур" ХК (BAN +5.71%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК (ERDN -9.38%) болон "Махимпекс" ХК (MMX -5.19%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,867 ширхэг үнэт цаасыг 191,483,000 төгрөгөөр арилжаалагдсан байна.
"TOP 20" индекс 1.01 хувиар буурч 18276.69 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,393,308,302,048.77 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ