Сүүлийн үед баавгай энд тэнд тэнүүчилж, тэр ч бүү хэл хүн рүү дайрч, хүний аминд хүрсэн тохиолдол хэд хэдэн удаа гараад байгаа билээ. Зөвхөн Монголд ч гэлтгүй Япон, Орос зэрэг улсад хүнс, тэжээлийн дутагдалд орсон зэрлэг баавгай уулнаас бууж, хүмүүс рүү дайрсан тохиолдол энэ намар олон бүртгэгджээ.
Саяхан гэхэд Японы Нийгата мужийн Уонума хот руу баавгай орж ирэн хүмүүс рүү дайран нэг эрэгтэй, гурван эмэгтэй хүнийг хүнд шархдуулсан талаар NHK мэдээллээ. Уг үйл явдал баасан гаригт /2019.10.18/ болсон бөгөөд тухайн үед ойролцоо явсан машины камерт баавгай хүмүүс рүү дайрч буй нь бичигдсэн байна.
Тус машины жолоочийн ярьснаар баавгай 1,5 метр орчим урттай байсан ба эхний хохирогчийн машиныг хэд хэд самардаж байгаад цааш явсан гэнэ. Зөвхөн энэ намар л гэхэд тус мужид баавгай хүн рүү халдсан тохиолдол тав бүртгэгдсэн байна. Ойролцоох ууланд баавгай байдаг ч хэзээ ч ингэж суурьшлын бүс рүү нэвтэрч хүн рүү дайрч байгаагүй талаар иргэд ярьжээ.
Эх сурвалж: NHK
Холбоотой мэдээ