Хотод суурьшсан 11 мянган иргэнд дэмжлэг үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2019.10.21-нд нийтлэгдсэн

Хотод суурьшсан 11 мянган иргэнд дэмжлэг үзүүлнэ

Хотод суурьшсан 11 мянган иргэнд дэмжлэг үзүүлнэ

Орон нутгаас Улаанбаатарыг зорих хүн амын шилжилт хөдөлгөөн сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж байна. Одоогоор 3.2 сая хүн амын 48 хувь нь нийслэлд амьдарч байгаа юм. Хотод шилжин ирсэн иргэд хотын захад амьдарч байгаа нь төрийн үйлчилгээ авахаас эхлээд олон зүйл хязгаарлагдмал байдаг аж. Мөн энэ байдал нь агаар, хөрс, усны бохирдлыг нэмэгдүүлж, ядуурлыг улам гүнзгийрүүлж байгаа аж. Тиймээс Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас энэ асуудлыг шийдвэрлэвэл зохих нотолгоонд суурилсан төсөл хэрэгжүүлэхээр “Монгол дахь дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож, удирдах нь” төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Монгол орны дотоодод шилжин суурьшигчдын нийгэм, эдийн засгийг сайжруулах зорилго бүхий тус төсөл дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд Швейцарын хөгжлийн агентлагийн 3 сая 300 мянга гаруй шв.франкын санхүүжилтээр хэрэгжих юм байна.

Төслийн хүрээнд дараах үндсэн гурван ажлыг хэрэгжүүлэх юм байна.

  1. Монгол Улсын Загийн газар бодлого, хөтөлбөр боловсруулахад дотоодын шилжилт хөдөлгөөний мэдээллийг баяжуулж, нотолгоо болохуйц мэдээлэл боловсруулах
  2. Дотоодын шилжилт хөдөлгөөнийг үндэсний, орон нутгийн болон салбарын бодлогод тусгах
  3. Мэдээлэл, үйлчилгээ, зорилтот хөтөлбөрүүдийн хүртээмжийг сайжруулах замаар дотоодын шилжил суурьшигчдын эмзэг байдлыг бууруулах.

Тухайлбал, хотод шилжин суурьшсан иргэдийг мэдээллээр хангах, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах үүднээс нийслэлийн Онцгой байдлын газар, Үндэсний статистикийн хорооны 40 ажилтанг тусгай сургалтад хамруулах аж.

Мөн дотоодод шилжин суурьшсан иргэдийн 75 хувийг уг төсөлд хамруулж, амьдралын нөхцөлийг сайжруулахаар төлөвлөжээ.

Түүнчлэн төслийн хүрээнд 1800 гаруй ажилтанг сургаж, 11 мянган шилжин суурьшигчдад мэдээллээр хангахаас эхлээд ямар нэгэн байдлаар дэмжлэг үзүүлэх юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж