АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх онд болох “Их 7”-гийн дээд хэмжээний уулзалтыг Майамид байрладаг өөрийн гольф ресортдоо зохион байгуулах талаар анх наймдугаар сард болсон уулзалтын үеэр санал гаргаж байсан юм. Түүний энэ санал бодит ажил болж, өнгөрсөн долоо хоногт энэ талаар олон нийтэд танилцуулсан ч ард иргэд болон сөрөг хүчнийхнээс албан тушаалаа урвуулан ашиглалаа гэх маш их шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгарсан байна. Ингээд тэрбээр бямба гаригт /2019.10.19/ дээрх төлөвлөгөөг цуцалж, дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах өөр газар хайх болсон тухай мэдэгджээ.
Ерөнхийлөгч Трамп “Энэ бол зөвхөн миний тухай биш. Би зүгээр л дараагийн уулзалт болох хамгийн тохиромжтой газрын талаар ярьж байна. Бидэнд одоогийн байдлаар 12 байршил байна. Тэдний зарим нь нисэх буудлаас хэдэн цаг явж хүрдэг. Зарим нь уулзалтыг зохион байгуулахаас татгалзсан гэх мэт асуудлууд их байна. Би энд мөнгөний тухай яриагүй байна. Би хэзээ ч мөнгөнд санаа зовж байгаагүй. Би зүгээр л аливаа зүйлийг хамгийн сайнаар нь хийхийг хүсдэг” хэмээн наймдугаар сард болсон “Их 7”-ийн уулзалтын үеэр сэтгүүлчидтэй уулзахдаа ярьж байсан юм.
Эх сурвалж: FT
Холбоотой мэдээ