С.Даваасүрэн: Угаарын хийнд хордсон гэх иргэдийн дуудлага буурч байна | News.MN

С.Даваасүрэн: Угаарын хийнд хордсон гэх иргэдийн дуудлага буурч байна

С.Даваасүрэн: Угаарын хийнд хордсон гэх иргэдийн дуудлага буурч байна

С.Даваасүрэн: Угаарын хийнд хордсон гэх иргэдийн дуудлага буурч байна

Нийслэлийн онцгой комиссын хуралдаанаар сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар цаг үеийн  мэдээллийг тогтмол хийж байх үүргийг өгсний дагуу өнөөдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Агаар бохирдолтой тэмцэх газраас мэдээлэл өглөө. Өнгөрөгч өдрүүдэд нийт 6 дүүргийн 3 дүүргээс 6 дуудлага ирж 16 иргэн угаартсан гэх дуудлага өгсөнөөс /9 хүүхэд, 7 насанд хүрсэн иргэн/ угаартсан гэх 7 иргэнд түргэний эмч гэрээр нь зөвлөгөө өгч, 9 хүүхдийг ЭХЭМҮТ-д хүргэн эмнэлгийн тусламж  үйлчилгээг үзүүлэн гэрт нь буцаасан байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн ”Нийслэлийн онцгой комиссын холбогдох албаны бүрэлдэхүүн тээврийн товчоодоор хяналт шалгалт явуулан ажиллахад иргэд суудлын автомашиныхаа тээшинд түүхий нүүрс оруулж ирэхийг завдсан хэд хэдэн тохиолдол гарсан. Тодруулбал өнгөрсөн шөнө 31 шуудай нүүрс оруулж ирэхийг завдсан иргэнийг илрүүлэн буцаасан, мөн түүхий нүүрс түлэх зөвшөөрөл авсан аж ахуй нэгж байгууллагуудад хяналт шалгалтыг хийж ажилласны дотор тухайн байгууллагууд яндан дээрээ шүүлтүүр байрлуулсан эсэх, шүүлтүүр нь зохих шаардлагын түвшинд ажиллаж байна уу гэдэг дээр дүгнэлт гарган ажиллаж байна” гэлээ.

Угаарын хийд хордсон гэх дуудлага цөөрч байгаа мэдээллийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өгсөний зэрэгцээ сайжруулсан түлшний зөв хэрэглээний талаархи мэдээлэл сурталчилгаа, заавар зөвлөмжийг иргэдэд тогтмол явуулж өгөхийг хэвлэл мэдээллийн байгууллагуудаас энэ үеэр хүссэн юм.

Мөн онцгой комиссоос Амгалан дахь цахилгаан станц, 2, 3, 4 дүгээр цахилгаан станцын яндан дээрхи шүүлтүүрт хяналт шалгалт тавьж ажиллахад 4 дүгээр цахилгаан станцын шүүлтүүр хангалтгүй гэх дүгнэлт гарсанаар уг шүүлтүүрээ яаралтай солих шаардлагыг тавин холбогдох арга хэмжээг авч ажиллажээ. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас агаарын чанарыг өнгөрөгч оны мөн үетэй харьцуулсан судалгааг гарган ажиллаж РМ-10 тоосонцор өмнөхөөсөө 1.-1.7 дахин бага, SO2 1.3-1.7 дахин их хэмжигдсэн гэх мэдээллийг өглөө.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-21 202.9.42.115

АН-ынхан улстөржүүлэхээ болцгоо

Avatar

Зочин 2019-10-21 202.9.42.115

Сайжруулсан түлш хэрэглэхээс өмнөх жилүүдэд олон хүн угаартаж нас бардаг л байсан шүүдээ. Сурвалжлагч болон сэтгүүлчид 2010 оноос хойшхи угаартаж нас барсан статистик тоон мэдээг жил жилээр нь ард түмэнд гаргаж үзүүлэх хэрэгтэй байнаа. Ямар ч байсан утаа буурч байгаа. Сайн юмыг улстөрчдийн хатгалагаар битгий зогсоох гээд байцгаа хөлсний бичээч нар минь

Avatar

Зочин 2019-10-21 202.179.27.232

ЗӨВХӨН 10 ДУГААР САРД ОДООГИЙН БАЙДЛААР 350 ХҮН УГААРТСАН. 8 ХҮН НАС БАРСАН. 18 ОНД 19 ХҮН УГААРТАЖ БУРХАН БОЛСОН БАЙДАГ. 19 ОНД ОДООГИЙН БАЙДЛААР НИЙТ 15 ХҮН УГААРТАЖ БУРХАН БОЛИХООД БНА. СҮҮЛИЙН 20 ХҮРЭХГҮЙ ХОНОГЫН ДОТОР ИНГЭЖ ИХ АНХААРУУЛГА СЭРЭМЖЛҮҮЛЭГ ЯВУУЛЖ АНХААРУУЛСААР БАЙТАЛ НИЙТДЭЭ 8 ХҮН НАС БАРЛАА. 365 ХОНОГТ ДУНДАЖААР 20 ХҮН БАЙДАГ БАЙСАН БОЛ СҮҮЛИЙН 20 ХОНОГТ 8 ХҮН. ХҮНИЙГ ШУУД ҮХЭЛ РҮҮ ТҮЛХЭЭД БАЙГАА ЮМ БИШ БИЗ ДЭЭ Л ГЭЖ БОДОГДООД БАЙНА.

Avatar

Зочин 2019-10-21 202.179.27.232

ЭНЭ ДАВААСҮРЭН ГЭЖ ХҮНИЙ ГАРГАЖ БАЙГАА БАЙДАЛ МЭДЭГДЭЛҮҮДИЙГ ХАРААД НЭГ ХҮНТЭЙ ТАНИЛ САНАГДААД БАЙСЫН. ТЭГСЭН НӨГӨӨ САГСАЙ ПРОКУРОР ШИГ САНАГДААД БАЙСЫН БНА. НӨГӨӨ ХҮҮХЭНТЭЙ ХОЛБОГДООД ТЭРҮҮГЭЭРЭЭ ТӨМСӨГДҮҮЛЧИХСӨН ТЭГ ИНЭГ ГЭХЭЭР ЁСЧЛОН ДАГААД БАЙСАН ШИГ БАЙГАА ЮМ. МЭРГЭЖЛИЙН ХИМИЧ АГААРТ ЯМАР ХОР ЦАЦАГДААД БАЙГААГ МЭДЭЖ ЧАДАХГҮЙ БНА ГЭЭД БАЙХАД. ТҮЛШ ХОРГҮЙ ЭЭ НАЙРЛАГЫГ НЬ ДАХИН ДАХИН ШИНЖИЛСЭН ГЭЖ ИРЭЭЛ. УТАА НЬ НАЙРЛАГЫГ МЭДЭХ НЬ ЧУХАЛ БОЛОХООС ОРЦЫН НАЙРЛАГА ДАРААГИЙН АСУУДАЛ ШД.

Avatar

иргэн 2019-10-21 192.82.66.152

Юу буурч байгаа гэж.Өдөр болгон хүн их бага нь хамаагүй хордож байгаа нь зөв болж байна уу.3 насиай хүүхэд үхэсэн нь бас л өөрсдийнх нь буруу болж байна уу.Яаж ингэж ярьж чадаж байнаа.Ямар 1-н хор байгаа болоод л хүмүүс хордож байна.Өмнө нь хэзээч өдөр болгон ийм угаартлын асуудал гарч байгаагүй шүү ЕСайдаа.

Avatar

Иргэн 2019-10-21 59.153.113.156

Монгол хүний амь тал шуудай хордсон түлшиний амьтай болсон уу.Хүрэлсүх Энхтүвшин, Даваасүрэн нар арай дэндэж байна шүү.Уг ийм олон хүний амь нас эрүүл мэндэд эрсдэл учруулах бүтээгдэхүүнийг хэрэглээ зуухыг сайтар туршилт хийсэний дараа шийдэх ёстой байтал одоо 60 гаруй хуввь нь стандарт бус зууханд түлж байна үхэх нь зөв иргэдийн буруу гээд суугаа Мэргэжлийн хяналтынханд хэлэх ч үг алгаа.Засгийн газар даруй ОГЦОР.ОГЦОР.ОГЦОР

Avatar

ЧД 12-р хорооны айл 2019-10-21 49.0.213.33

Юуны чинь буурах, уг нь тийм дуудлага бүрмөсөн зогсох ёстой, тэгвэл та нарт итгэе, эсвэл манайд ирээд нэг хоноцгоо муусайн арьсаа бодсон өмхий МАН-ын пялдагануудаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж