Иргэд мэдээлэл муутайгаас газар өмчлүүлэх ажил удаашралтай байна | News.MN

Иргэд мэдээлэл муутайгаас газар өмчлүүлэх ажил удаашралтай байна

Иргэд мэдээлэл муутайгаас газар өмчлүүлэх ажил удаашралтай байна

Иргэд мэдээлэл муутайгаас газар өмчлүүлэх ажил удаашралтай байна

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, иргэдэд зөвлөгөө өгөх зорилгоор өнөөдөр /2019.10.21/ хэвлэлийн бага хурал зарлалаа.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2003 оноос хэрэгжиж, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлж эхэлжээ. Харин 2008 онд газар өмчлүүлэх тухай хуулинд нэмэлт өөрчлөлт орсноор Монгол Улсын иргэн бүр газар үнэгүй өмчлөх эрхтэй болов. Ингэснээр 2003-2008 оны хооронд гэр бүл дундаа газар өмчилж байсан бол одоо гишүүн бүр газар үнэгүй өмчлөх эрхтэй болж байгаа юм. Гэхдээ иргэд мэдээ, мэдээлэл муутайгаас газраа өмчлөх үйл ажиллагаа удаашралтай явагдаж байгаа аж. Тиймээс иргэдийг мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх ажлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас зохион байгуулж буй аж.

Нийслэлийн Газар зохион байгуулах албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий

-Нийслэлийн газрын мэдээллийн сан гэж байдаг. Энэ мэдээллийн сан дээр ойролцоогоор 400-аад мянган нэгж талбар буюу газар эзэмшигчийн бүртгэл байна гэсэн тооллого гарсан байгаа. Үүнээс 300 мянган иргэн газраа өмчлөөд авчихсан, харин 100 орчим мянган иргэн газар эзэмших эрхтэй байна. Тухайн иргэн гэр бүлээрээ дундаа газар өмчилж авсан бол өрхийн аль нэг гишүүнд өмчилсөн газраа шилжүүлж, бусад гишүүддээ газар үнэгүй өмчлөх эрхийг нь нээж өгөх боломжтой юм. 2019 оны байдлаар 25 мянга 771 иргэн Нийслэлийн газар зохион байгуулах албанд хандаж, хамтран өмчлөгчөө хасуулсан байна. Үүний үр дүнд 74 мянга 624 иргэн газар өмчлөх эрхтэй болсон байна.

Иргэн эзэмшиж буй газраа өмчилж авснаар дараах давуу талтай. Үүнд:

-Өмчилсөн газрыг зохих журмын дагуу Монгол Улсын иргэнд худалдах, арилжих, өвлүүлэх, бэлэглэх зэргээр захиран зарцуулах

-Хууль тогтоомжид заасан бусад эрх эдлэх зэрэг боломжтой болох аж.

Газар өмчлөх тухай хуулийг сурталчлах ажил 2019 оны аравдугаар сарын 15-наас арванхоёрдугаар сарын 15-н хүртэл үргэлжилнэ. Энэ хүрээнд холбогдох албаны мэргэжилтнүүд хариуцсан дүүргийнхээ хороо бүр дээр ажиллаж, иргэдэд мэдээлэл, зөвлөгөө хүргэх юм байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2019-10-21 192.82.68.74

бодит байдал зураг 2 нь зөрөөд зурагтайгаа тааруул гээд л дуусаа бүх айл зөрөөтэй. уг нь бодит байдлаар нь зураг хийх хэрэгтэй

Avatar

Зочин 2019-10-21 66.181.176.129

ХОГИЙН ЮМ ЯРИХАА БОЛЬ ГАЗРЫН ЧЕНЖҮҮД ЭЭ

Avatar

Зочин 2019-10-21 66.181.176.129

ХАМАГ ОЛИГТОЙ ГАЗРУУДЫГ НЬ ЗАРЖ ХАГА БАЯЖИЦГААСАН МУУСАЙ ЛУЙВАРЧИД ТА НАР ХУДЛАА ИРГЭДЭД БУРУУГ ӨГЧ УЛИАНТАЖ БАЙХААР УЧИР ХОЛБОГДОЛ, АШИГ ТУСЫГ НЬ ӨРГӨНӨӨР СУРТАЧИЛААЧ ДЭЭ. 50 ГАРАН ЖИЛД НАСААРАА ЭЗЭМШИЖ ЗУСЛАНД ГАРЧ БАЙСАН АЛГА ДАРАМ ГАЗРАА ӨМЧЛӨХ ГЭХЭЭР ӨӨДӨӨС САЛААВЧ ӨГӨӨД БАЙГАА БИЗ ДЭЭ

Avatar

Зочин 2019-10-21 49.0.213.33

Миеэ овогт бүгдийг нь зарчаа биздээ бисдаа

Avatar

Зочин 2019-10-21 103.57.94.36

Zoriud medeelel uguhgui, zoriudaar burheg haash n ch mushgih bolomjtoi durem juramtai. Mash hund surtaltai uchiraas yavj huutsulduhuus halgaad l baina daa

Avatar

zochin 2019-10-21 192.82.75.120

setgegdel bichsen humuusiin bichsen bolgon yag unen bna yag shuuuchnuun sanal huselt tsahimaar geh met bugd bololjgui bhgui hariu ugsuun …………

Avatar

Монгол хүү 2019-10-21 103.206.194.6

Маш хүнд сурталтай хүний асуусан асуултанд хариулна гэж үгүй бас бусад иргэд түүнээс гуйж гувших, бараг мөргөх ёстой мэт өөрийгөө дөвийлгөсөн боловсрол, соёл муутай дуу, бүдүүлэгдүү хэдэн хүмүүс л сууж байдаг… Тэгээд л хүмүүсийг байнга чирэгдүүлнэ… БАЙНГА ШҮҮ!!! Тэр бичиг цаасаа тэгээд дахин тэр өдөр ир гэнэ. Бусад бүх хүмүүс ажилгүй зөвхөн газрын алба хэзээ ир гэхэд л бэлэн байх ёстой мэт аашилна… Тэгээд л тэр чинь энэ чинь гээд л ШАЛТАГ тоочоод л түүнийгээ ТОМ ШАЛТГААН болгоод л …ХЭЦҮҮ

Avatar

Зочин 2019-10-21 103.14.36.18

Мэдээлэл муутайдаа биш, элдэв төрлийн бичиг баримт шаардана, ажилтанууд нь ажлын байрандаа байхгүй байх гэх мэтээр залхтал явуулдаг.

Avatar

Татаасаа болих 2019-10-21 182.160.36.160

Газрын чанар байдалын үнэлгээ хийлгэ гээд мөнгө авах аргаа болих хэрэгтэй тэр нь газрын өмчлөгчид ямар ч хэрэггүй зүйл,аль болох. Монгол хүнийг газраас нь хол байлгах бодлого яваад байна даа

Avatar

Одоо хаана газар. Олгох боломж байна вэ 2019-10-21 182.160.36.160

Тэр олгох газрынхаа байршилыг дүүрэг дүүрэгээр заагаад ил болгооч,маш олон ил газрын албаныхан асуухаар газрын төлөвлөгөө батлагдаагүй гээд сууж байдаг өөрсдөө болохоор хичнээн хүний нэр дээр газар авч зараад суудаг ажилтай өөрөө өөрсддөө үйлчлээд байгаа нь ил болсон зүйл

Avatar

Зочин 2019-10-21 180.149.98.82

Shaaaaldaa bsndiaa hamag hun amidrhaar gazar ni deeguur oorsdoo avchaad odoo gazar avii gheer tov aimag buur hodoo zaachad uuruu tende amidrah geed uzdee

Avatar

иргэн 2019-10-21 103.212.116.227

зуслангын газраа өмчлөх гээд шаардсан болгоныг нь бүрдүүлэх гэж олон удаа очсонв хамгийн эцэст нь орчны үнэлгээ хийлгэ гэснийг нь дийлэхгүй болоод л орхилоо доо 500-1 сая бдаг гэнэ. хошин шог шиг бүх боржигончууд гэрчилнэ гэдэг шиг л юм болох юм

Avatar

Зочин 2019-10-21 103.57.94.192

Худал яриад яахав. Арын хаалгагүй, хахуулийг нь өгөөгүй хүнд газар өгдөггүй МАН, Газрын алба газар өгдөггүй!

Avatar

Huz 2019-10-21 103.11.192.186

Saihan s***h yumaa gazaraa omchluuleh gej 10 Jil yavj bna l***r min

Avatar

Дорж 2019-10-21 202.126.89.227

БГД ийн газрын албан дээр юу болоод бна бэ дарга тамгаа аваад зугатсан гэх дээрээс ирж ереег нь лацдсан гэх терийн алба чинь одоо инээдмийн шоуны талбар болсон юм биш vv

Avatar

Зочин 2019-10-21 202.126.89.227

БЗД газрын алба

Avatar

Зочин 2019-10-21 139.5.217.163

Ji odoo hudlaa yarij baihaar hurdan zambaraagui gazruuda juramlaajee

Avatar

Зочин 2019-10-21 202.70.41.242

мэдээлэл муутайдаа бишээ. матералаа бүрдүүлээд очихоор хажуу айл чинь гарц хаасан байна гэх мэтийн шалтгаан хэлдэг. тэрийг бид янзлуулж чадахгүй шүү дээ. угаасаа гарц орцтой байж орж гарж байгааг заавал зураг дээрх шиг байх ёстой гэх мэтчилэн хүнд суртал гаргаж буцаадаг. тэрнээс нь хүмүүс залхаад очихоос халширдаг. бас хөөцөлдөөд явах зав зай муутай байдаг. Ажилгүй хүний л хөөцөлдөх ажил даа.

Avatar

Зочин 2019-10-21 202.21.107.71

Газрын албаныхан вэб хуудсаа хүнд өгөөжтэй сайхан хөтлөж байх хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-10-21 202.179.25.68

Худал ярихаа болих хэрэгтэй. Улаанбаатарын иргэдийг 30 хүрэхгүй хувь газар өмчилсөн. Газрын албаныхан газраа өмчлөх гэсэн хүмүүст үйлчлэдэггүй. Өөрсдөө л газар өмчилж суудаг байх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж