Орхон аймгийн “Эрдэнэт” баг шилдгээр шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2019.10.21-нд нийтлэгдсэн

Орхон аймгийн “Эрдэнэт” баг шилдгээр шалгарлаа

Орхон аймгийн “Эрдэнэт” баг шилдгээр шалгарлаа

Онцгой байдлын ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, МУЗН, БНХАУ-ын ӨМӨЗО-ны улаан загалмайн байгууллага, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс хамтран Анхны тусламжийн уралдаан-2019” анхдугаар тэмцээнийг зохион байгууллаа.

Тэмцээнд бүсийн аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан Увс, Өвөрхангай, Орхон, Дорнод, Төв, Баянзүрх дүрэг, Улаанбаатар төмөр замын Улаан загалмайн хорооны нийт 7 баг оролцсон юм.

Оролцогчид онолын мэдлэг шалгах болон  зүрх, уушгины сэхээн амьдруулалтыг автомат зүрхний хэм тогтворжуулах багажийн тусламжтайгаар үзүүлэх, осол гэмтлийг үнэлж, тусламж үзүүлэх, ахуйн гэмтлийг үнэлж, тусламж үзүүлэх, зөөвөрлөх гэсэн таван өртөөгөөр даалгавар гүйцэтгэж, аваргуудаа шалгарууллаа.

Тэмцээний нийлбэр дүнгээр гутгаар байрт Улаанбаатар төмөр замын Улаанзагалмайн хорооны  “Ган зам” баг, дэд байрт  Баянзүрх дүүргийн “Сион” баг, тэргүүн байрт Орхон аймгийн “Эрдэнэт” баг шалгарч, “Анхны тусламжийн уралдаан-2019” анхдугаар тэмцээний шилдгээр шалгарлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж