Хонконгийн тэмцэгчид буруу банк руу халдсандаа хүлцэл өчжээ | News.MN

Хонконгийн тэмцэгчид буруу банк руу халдсандаа хүлцэл өчжээ

Хонконгийн тэмцэгчид буруу банк руу халдсандаа хүлцэл өчжээ

Хонконгийн тэмцэгчид буруу банк руу халдсандаа хүлцэл өчжээ

Эх газрын Хятадын бодлогыг эсэргүүцэж буй Хонгконгчуудын эсэргүүцэл тэмцэл 20 дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Сүүлийн хагас сар харьцангуй сулраад байсан тэдний тэмцэл өнгөрсөн амралтын өдрүүдэд дахин идэвхжиж, олон мянган иргэд Хонгконгийн өнцөг булан бүрт эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, цагдаагийнхантай мөргөлджээ.

Тэмцэгчид Хятадтай холбоотой бизнес эрхлэгчдийн дэлгүүр хоршоо, банкнуудыг эвдэж сүйтгэсний дотор BEA (Bank of East Asia) хэмээх банкны салбарын цонхнуудыг хагалж, хохирол учруулсан байна. Гэвч энэхүү банк нь Хятадын банк биш Хонгконгийн банк байсныг дараа нь мэдсэн жагсагчид ханан дээр нь андуурч цонхыг нь хагалсандаа уучлал хүсэн “Sorry, wrong bank” хэмээн бичиж үлдээгээд явсан байна. Тэмцэгчдийн уг үйлдлийн талаар цахим сүлжээнийн хэрэглэгчид ихээхэн мэтгэлцэж байгаа юм. Олон сар үргэлжилж буй энэхүү эсэргүүцлийн хөдөлгөөн нь Хятадын бизнесийн төв болсон Хонгконгод эдийн засгийн хувьд багагүй хэмжээний хохирол учруулаад байгаа юм.

 

Эх сурвалж: RT

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-21 66.181.188.46

Уучлаарай гэсэн үгээр нь тэр банк учирсан хохирлоо нөхөх биш дээ.

Avatar

Зочин 2019-10-21 49.0.213.33

Хэдэн HKDollar үүдэнд нь шидээд чимээгүй явснаас "уучлаарай" бид өөрийн Хонконгийн банкны салбараа хэлмэгдүүлчлээ гэвэл цаадуул нь эх орончид учраас харин ч улаан хятадаас өмөөрнө

Avatar

Зочин 2019-10-21 202.131.245.243

Заавал банк түйвээх ёстой юм уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж