Эх газрын Хятадын бодлогыг эсэргүүцэж буй Хонгконгчуудын эсэргүүцэл тэмцэл 20 дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Сүүлийн хагас сар харьцангуй сулраад байсан тэдний тэмцэл өнгөрсөн амралтын өдрүүдэд дахин идэвхжиж, олон мянган иргэд Хонгконгийн өнцөг булан бүрт эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, цагдаагийнхантай мөргөлджээ.
Тэмцэгчид Хятадтай холбоотой бизнес эрхлэгчдийн дэлгүүр хоршоо, банкнуудыг эвдэж сүйтгэсний дотор BEA (Bank of East Asia) хэмээх банкны салбарын цонхнуудыг хагалж, хохирол учруулсан байна. Гэвч энэхүү банк нь Хятадын банк биш Хонгконгийн банк байсныг дараа нь мэдсэн жагсагчид ханан дээр нь андуурч цонхыг нь хагалсандаа уучлал хүсэн “Sorry, wrong bank” хэмээн бичиж үлдээгээд явсан байна. Тэмцэгчдийн уг үйлдлийн талаар цахим сүлжээнийн хэрэглэгчид ихээхэн мэтгэлцэж байгаа юм. Олон сар үргэлжилж буй энэхүү эсэргүүцлийн хөдөлгөөн нь Хятадын бизнесийн төв болсон Хонгконгод эдийн засгийн хувьд багагүй хэмжээний хохирол учруулаад байгаа юм.
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ