"Торгуулиар төсөв бүрдүүлдэг төрөөс залхаж байна"

Хуучирсан мэдээ: 2019.10.21-нд нийтлэгдсэн

"Торгуулиар төсөв бүрдүүлдэг төрөөс залхаж байна"

"Торгуулиар төсөв бүрдүүлдэг төрөөс залхаж байна"

Зөрчлийн хуулийг эсэргүүцэж Баянгол дүүргийн жижиглэнгийн худалдаа эрхэлдэг иргэд Хууль зүйн, Дотоод хэргийн яамыг /ХЗДХЯ/  ажлаа хийхийг шаардаж, өнөөдөр /2019.10.21/ мэдээлэл хийлээ. Тэдний ярьж буйгаар Зөрчлийн хуулийн торгууль амьдралд нь хүндээр нөлөөлж, туйлдуулж байгаа гэдгийг хэлж байв. Иймд торгуулийн дээд, доод хязгаарыг тогтоох ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлж, шаардлага хүлээж авахгүй тохиолдолд өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдлээ.

Иргэн С.Мишиг “Би ганцаараа энэ хуулийг эсэргүүцэж байгаа хүн биш. Бид яагаад  Зөрчлийн тухай хуулийг  эсэргүүцээд байгаа вэ гэвэл тус хуульд зөвшөөрөлтэй худалдаа эрхэлдэг газар зөвшөөрөлгүйгээр худалдаа эрхэлбэл 50 нэгжээр төгрөгөөр торгоно гэж заажээ. Гэтэл энэ 50 мянган төгрөгийг яагаад 10-50 нэгж болгож болохгүй байгаа юм бэ. Ар гэрээ авч явж, амьдрахын тулд нэг улавч оймс зараад 50 мянган төгрөгөөр торуулна гэдэг дэндүү харамсалтай. Алхам тутамд биднийг цагдаа нар хянадаг. Тэднийг ажлаа хийж байгааг бид буруутгахгүй. Гэхдээ амьдралд нийцэхгүй хөрсөн дээр буугаагүй энэ хуулийн золиос цагдаа нар болсон шүү.

Тиймээс энэхүү хуулийг баталсан УИХ-ын гишүүдэд хуулийн заалтаа эргэж харж ард иргэдийнхээ дуу хоолойг сонсохыг шаардаж байна. Нүдээ нээж, чихнийхээ бөглөөсийг аваач ээ. Зөрчлийн хууль Монгол Улсын үндсэн хуулийг зөрчиж байна.  Зөрчлийн хуулийн заалтууд асуудалтай гэдгийг ХЗДХЯ-ны сайд Ц.Нямдорж мэдэж л байсан. Баячуудад үйлчилдэггүй  хуулийг, борчууд мөрдөж, торгуулж байна. Дээрх хууль санаачилсан хүмүүс тэрхүү хуулийн заалтаа эргэж хараасай. Үнэндээ торгуулиар төсөв бүрдүүлдэг төр засгаас залхаж байна. Эцэст нь дахиад хэлэхэд жирийн мөрөөрөө яваа иргэдийн нуруун дээр хүнд ачаа болж байгаа хөрсөн дээрээ буухгүй байгаа Зөрчлийн тухай хуулийн зарим зүйл заалтыг  эргэж харахыг хүсье” гэв.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
5
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж