"Ц.Нямдорж, зэвсэг наймаалцсан Л.Болд нарт хариуцлага тооц"

Хуучирсан мэдээ: 2019.10.21-нд нийтлэгдсэн

"Ц.Нямдорж, зэвсэг наймаалцсан Л.Болд нарт хариуцлага тооц"

"Ц.Нямдорж, зэвсэг наймаалцсан Л.Болд нарт хариуцлага тооц"

Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-аас өнөөдөр /2019.10.21/ Монгол Улс “саарал жагсаалт”-д орсон асуудлаар мэдээлэл хийлээ. Тэд, Камбож, Шриланк зэрэг буурай эдийн засагтай, засаглал нь ил тод бус, дайн самуунтай улс орнуудтай хамт саарал жагсаалт орлоо. Энэ бол байж боломгүй зүйл. Олон улсын байгууллага санал нэгтэйгээр Монголыг оруулсан нь анхаарал татсан үйл явдал боллоо. Саарал жагсаалтад орсноор гадаадын банкууд Монголд үйл ажиллагаа явуулахдаа хязгаарлалтад орно, гадагшаа болон дотогшоо санхүүгийн гүйлгээ хийхэд шимтгэл өсч, хугацаа алдана. 200 гаруй мянган гадаадад амьдарч байгаа иргэдийн асуудал хөндөгдөх нь. Түүнээс гадна зээлжих зэрэглэл буурч, гадаадын санхүүгийн хөрөнгө оруулалт огцом буурна, төгрөгийн тогтвортой байдалд, ханшид нөлөөлнө гэдгийг тодотголоо.

Саарал жагсаалтад орох гурван үндэслэлтэй. Нэгт, авлига, албан тушаалын маш том хэргүүд шүүх, прокурорын шатанд хэрэгсэхгүй болсон байна. ЖДҮ, 60 тэрбум, концесс, Эрдэнэтийн 49 хувь гэх мэт асуудал шийдэгдсэнгүй. Олон улсын байгууллагын зүгээс манай улсын хуулийнханд дэвшил гарсан ч шийдэгдэхгүй асуудал олон байгаагийн ард мөнгө угаах эх үүсвэр яваад байна гэсэн нь хамгийн том үндэслэл. Хоёрт, 2015 онд эдийн засгийн ил тод байдлын тухай хууль баталснаар 34 их наяд төгрөгийн хууль бус мөнгийг хуулийн болгож өршөөсөн. Дэлхийн аль ч улс оронд байдаггүй бөгөөд бид анхдагч болсон. Энэ хууль эргээд нэр бүхий зургаан банк эх үүсвэрээ бүрдүүлэхдээ тодорхойгүй, ил биш үүсвэрээр дүрмийн сангаа өсгөсөн байдал. Гуравт, Хойд Солонгос улстай харилцаа үүсгэсэн. Тухайн үеийн Батлан хамгаалах яамны сайд нь Хойд Солонгост зэвсэг худалдсан, тус улсын маш олон ажиллах хүчнийг Монголд ажиллуулсан, тэдний орлого нь цөмийн хөтөлбөрийг санхүүжүүлэх тодорхой хэсэг нь болсон гэж олон улсын байгууллагууд дүгнэсэн.

Тиймээс тус намаас Ерөнхийлөгчид  томоохон албан тушаалын хэргүүдийг яаралтай таслан шийдвэрлэх, Монголбанкны удирдлагад хариуцлага тооцох, Мөнгө угаах терроризмтэй тэмцэх хорооны дарга Ц.Нямдорж хэрэг завших боломжийг хангасан гэж үзэж байгаа учраас түүнд хариуцлага тооцохыг шаардлаа. Мөн Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа Хойд Солонгост зэвсэг наймаалцсан УИХ-ын гишүүн Л.Болд нарт хариуцлага тооцох шаардлага хүргүүллээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
16
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж