"Монгол тэмүүлэл" сургуулийн эцэг, эхийн төлөөлөл эсэргүүцлээ илэрхийлэв | News.MN

"Монгол тэмүүлэл" сургуулийн эцэг, эхийн төлөөлөл эсэргүүцлээ илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2019.10.21-нд нийтлэгдсэн

"Монгол тэмүүлэл" сургуулийн эцэг, эхийн төлөөлөл эсэргүүцлээ илэрхийлэв

"Монгол тэмүүлэл" сургуулийн эцэг, эхийн төлөөлөл эсэргүүцлээ илэрхийлэв

Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол тэмүүлэл” сургуулийн сурагчдын эцэг, эхийн төлөөлөл өнөөдөр /2019.10.21/ Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулж байна. Тэд уг жагсаалын дараа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга болон холбогдох албаны хүмүүст сургуулийн байраа эргүүлж авах талаар шаардлага хүргүүлэх аж.

Кембрижийн хөтөлбөртэй Төрийн өмчит “Монгол Тэмүүлэл” сургууль анх 2017 онд өөрийн эзэмшлийн байрандаа үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Тухайн үед Нийслэлийн Ерөнхий боловсролын 133-р сургуулийг хичээлийн байрны асуудал шийдэгтэл "Монгол Тэмүүлэл" сургуулийн 1, 2-р давхарт түр хугацаанд байрлуулах шийдвэр гаргасан байна. Ингэхдээ хүүхдийн тоог 450-аас хэтрүүлэхгүй гэсэн шаардлагыг тухайн үеийн сайд тавьсан бөгөөд үүнийг тус сургууль хүлээн зөвшөөрчээ. Гэтэл өнөөдөр Нийслэлийн Ерөнхий боловсролын 133-р сургууль 2000-аад сурагчтай болж, ачааллаа нэмэгдүүлснээр барахгүй "Монгол тэмүүлэл" сургуулийг энэ оны аравнэгдүгээр сарын 2-ны дотор өмчийн байраа чөлөөлж өгөхийг шаардсан байна. Ингээд сургуулийн байраа булгуулгасан Монгол тэмүүлэл сургуулийн сурагчид Худалдаа Үйлдвэрлэлийн Их сургуулийн байранд түр байрлахаар болоод байгаа аж. Үүнийг эцэг, эхчүүд хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж байгаа юм.

ЭЦЭГ, ЭХИЙН ТӨЛӨӨЛӨЛ

Ж.Сувдаа:

-Монгол тэмүүлэл сургуулийн сургалтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа юу, нөхцөл байдал ямар байна?

-Өнөөдөр хүүхдүүд маань Кембрижийн сургуулиас авдаг Олон улсын шалгалтаа өгөөд сууж байна. Ийм чухал шалгалтаа тэд ямар ч урам, зориггүй өгч байна. Сургалтын зориулалтын байраа алдаж байгаа нь тэдний сурах үйл явцад нөлөөлнө гэж бид үзэж байгаа. Тиймээс эцэг, эхчүүд бид өөр сургууль руу нүүхийг эсэргүүцэж байна.

-Яагаад заавал "Монгол тэмүүлэл" сургуулийг нүүлгэх гээд байгаа юм бэ, та нарын харж буйгаар өөр гарц бий юу?

-Бага хүүхэдтэй гэдэг шалтгаанаар л нүүлгэх гээд байна. Мэдээж аль аль талдаа ачаалалтай, хэцүү байгаа. Гэхдээ ганцхан энэ хороонд ингэж олуулаа шахалдаагүй шүү дээ. Гэтэл яагаад заавал өөрийн гэсэн зориулалтын байрандаа байгаа сургуулийг нүүлгэх гээд байгаа юм бэ. Үүнийг бид ерөөсөө ойлгохгүй байна. Уг нь бид 133-р сургуулийн барилга баригдаж дуустал шахалдаад ч хамаагүй хамт хичээллэнэ гэж байгаа. Бидний энэ асуудлыг зөвөөр шийдэж өгөхийг хүсч байна.

-Танай хүүхэд хэддүгээр ангид сурдаг вэ, энэ асуудал хүүхдийн хичээл, сурлагад нөлөөлж байна уу?

-Манай хүүхэд 10-р анги. Удахгүй төгсөнө. Гэтэл сургуулийн байргүй болчихвол Кембрижийн эрхээ алдах вий гэж айж байна. Дэлхийн хэмжээний боловсролыг эх орондоо олж авах манай гэр бүлийн зорилго алга болоход ойрхон байна шүү дээ. Хэрвээ муугаар бодоход энэ сургууль байраа алдаад нүүх болбол би хүүхдээ сургуулиас нь гаргана. Кембрижийн эрхгүй болчихвол заавал энэ сургуульд сурч яах юм. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд манай гэр бүлээс гарсан санхүүгээ би нэхэмжлэнэ гэж бодож байна. Бусад эцэг, эхчүүд ч мөн ийм бодолтой байгаа байх. Үнэтэй олон янзын ном, сургалт, дамжаа гээд бидний гаргаж буй төлбөр мөнгө их байна. Үүнээс гадна хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөр үгүй болж байна. Өглөө 07.30 цагаас хичээлдээ яваад орой гэртээ 20.90 цаг дөхүүлж ирдэг хүүхдүүд шүү дээ. Ачаалал асар өндөртэй. Ийм өндөр ачаалалтай байсан хүүхдүүд энгийн сургуульд сурахад хэцүү. Яагаад гэвэл хичээлийн хөтөлбөрөө урьдчилаад үзчихсэн байдаг. Мөн Их сургуулийн байранд нүүж орлоо гэхэд хүүхдийн эрх маш их зөрчигдөх болно. Сургалтын орчин байхгүйгээс гадна ойр хавийн орчин нөхцөл ямар байх билээ. 100 метрт архи, тамхи зарахгүй гэдгээс эхлээд асуудал үүснэ шүү дээ.

"Монгол тэмүүлэл" сургууль Олон улсын Кембрижийн хөтөлбөрт заагдсан стандартын дагуу тохижуулсан, тусгай тоноглогдсон анги танхимд хичээллэдэг. Энэ стандартыг хангахын тулд улсын төсвөөс 4 тэрбум 110 сая 900 мянган төгрөг гаргажээ. Ингэснээр өндөр төлбэртэй хувийн сургуульд хүүхдээ сургаж чадахгүй эцэг, эхчүүд тус сургуульд хүүхдээ сургаж, Олон улсын хэмжээний боловсрол эзэмшүүлэх боломж бий болжээ. Үүний илрэл бол тус сургуулийн сурагчдын амжилт юм. "Монгол тэмүүлэл" сургууль 2014 оноос хойш дөрвөн удаагийн төгсөлт хийжээ. Тэдний 50 хувь нь өнөөдөр гадаадын өндөр хөгжилтэй орнуудын топ сургуулиудад 100 хувийн тэтгэлэгтэй суралцаж байна. Мөн Азийн Олон улсын хөтөлбөртэй сургуулиудын математикийн олимпиадад 2019 онд тус сургуулийн таван хүүхэд оролцож, зургаан медаль авсан байна. Үүнээс гадна дотоод гадаадын маш олон тэмцээн, уралдаанд сурагчид маш амжилттай оролцдог гэдгийг эцэг, эхчүүд дурдаж байгаа юм.

Эцэг, эхийн төлөөлөл Т. Гантуул ярихдаа “Хамгийн ноцтой зүйл бол "Монгол тэмүүлэл" сургуулийг эзэмшлийн байрнаас нь гаргаад түрээсийн байранд оруулж байгаа явдал. Энэ бол төрийн мөнгө иддэг хэдхэн хүний арга зам. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан үүнийг анхааралдаа авах хэрэгтэй. Дээр нь 26-р хорооноос УИХ-д сонгогдсон, бидний сайн мэдэх ЖДҮ-чин Ж.Энхбаяр цаана нь холбоотой. Энэ хүн уг тойргоос дахин сонгогдох аргаа хайж, иргэдийн итгэлийг татахын тулд ийм үйлдэл хийж байна. Тэгэхээр төсвийн мөнгө яаж идэж, уудаг алтан жишээ яг л энэ сургууль дээр хэрэгжээд байгаад үнэхээр харамсалтай байна. Үүнийг шийдэж өгөхийг бид шаардаж жагсаж байна даа” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

47 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

G 2019-10-21 66.181.176.101

100 m2 bairand 2ula amidarch bga hun guai ta 35m2-d 7ula amidarch bga nadtai bairaa soli!!! 2ulhanaa yum baij 35-d amidarahad boliishd tanuus GEJ BAIGAATAI AGAAR NEG YUMAAA

Avatar

Иргэн 2019-10-21 66.181.161.29

Оршин суугчдынхаа хүүхдийн сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийдээгүй,тооцоолоогүй барилгын компаниас сургуулийн газар нэхэж дийлэхгүй төр арга ядахдаа ардын хүүхдийн амжилттай сургалтыг зогсоох оролдлого хийж байна. Бодлогогүй төрийн болчимгүй үйлдэл.

Avatar

Turiin umchtei yum bol tur medne 2019-10-21 66.181.190.103

Turiin umchiin surguuli yum bol tur medej shiideh yostoi, tiimees ch turuus tataas avch baigaa baih. Turiin umchiin surguuli yum baij duraaraa manai bair ene ter gej songoh erhgui. Bair umchlunu gevel turuus yamar ch tataas avahguigeer 100% huviin ezemshliin hurungu oruulalttai baih yostoi.

Avatar

Зочин 2019-10-21 139.5.216.126

Монгол тэмүүлэлд хүүхэд оруулахад 20 000$ байдаг гэсэн. Эд нар мөнгөө нэхээд байгаа юм уу

Avatar

Зочин 2019-10-21 192.82.65.159

Одоо бүр хадуураад цуурч өгцгөөж байна аа. Ингэж худлаа юм ярьж байгаад ёстой улайрсан муухай аргаар жирийн ард түмний хүүхдийн эрхэнд халдаж сургуулийг нь булааж авах юм биз дээ.

Avatar

Зочин 2019-10-21 192.82.65.159

Ингэж худлаа цуураад яах вэ? Хүүхдийнхээ төлөө явж байгаа хүн юм бол зөв тийшээ тэмцлээ хандуулаач. Увайгүй гүтгэлгэ, муйхарлан дайрахаас өөр юу ч хийж чадахгүй. оюуны хоосролтой булай юм.

Avatar

Тайлбар 2019-10-21 59.153.115.78

Монгол улсын өнцөг булан бүрээс ирж шалгуулаад жинхэнэ өөрийн чадлаараа элсдэг сургуууль шүү дээ. Жинхэнэ тамын тогооны үлгэр ярихымаа

Avatar

Зочин 2019-10-21 202.21.127.142

Төр гэх нэрэн дор дураараа хэн нэгний босгосон юмыг нөгөө нь нурааж болохгүй. Кембрижийн хөтөлбөр хэд хэдэн засгийн газрын бодлоготойгоор, маш их хөдөлмөр гарган нутагшуулсан байтал нураах оролдлого хийж байгаа нь үнэхээр өрөвдөлтэй. Нэг хүүхдийн эрх ашгийг хамгаалснаар нөгөө хүүхдийг хохироох эрх хэнд ч баймааргүй юм. Тэгж л заавал нүүлгэж мөнгө үрэх хэрэгтэй байгаа юм бол хуулийн дагуу сургуулийг оролдохгүй, тэр байргүй гээд байгаа 133-р сургуулийн ахлах ангийг ХҮИС-ийн байр луу нүүлгэлдээ.

Avatar

Зочин 2019-10-21 202.126.88.145

Horoondoo huuhduud surah erhtei . 5000 huuhed horoondoo surch, 260 tom huuhed ugaasaa abtobusaar irj bgaa bol haashaa ch yavsan adilhan shuu dee

Avatar

Цэрэн 2019-10-21 202.21.127.142

Төр гэх нэрэн дор дураараа хэн нэгний босгосон юмыг нөгөө нь нурааж болохгүй. Кембрижийн хөтөлбөр хэд хэдэн засгийн газрын бодлоготойгоор, маш их хөдөлмөр гарган нутагшуулсан байтал нураах оролдлого хийж байгаа нь үнэхээр өрөвдөлтэй. Нэг хүүхдийн эрх ашгийг хамгаалснаар нөгөө хүүхдийг хохироох эрх хэнд ч баймааргүй юм. Тэгж л заавал нүүлгэж мөнгө үрэх хэрэгтэй байгаа юм бол хуулийн дагуу сургуулийг оролдохгүй, тэр байргүй гээд байгаа 133-р сургуулийн ахлах ангийг ХҮИС-ийн байр луу нүүлгэлдээ.

Avatar

Гоё 2019-10-21 139.5.216.126

2400 хүүхэд сурах зардалаар 240 хүүхэд кембрижийн стандарт нэрийн доор тансаглаад байгаа юм биш үү

Avatar

Зочин 2019-10-21 203.91.115.49

Өрөвдөлтэй ч төр юм даа. Энэ олон эцэг эхчүүдийг талцуулж байдаг.

Avatar

Зочин 2019-10-21 139.5.216.126

Эзэн нь юмаа мэдээд байгаа юм биш үү!? Төргүй юм шиг амьдраад сурцан, жагсаал хийж ингэж гоншигнож байхаар шинэ байраа Яамтайгаа нийлээд тохижуулж байсан нь дээр байлгүй.

Avatar

Зочин 2019-10-21 202.126.89.175

Busdaas iluu hudulmur gargaj eh orondoo heregtei hun boloh gej bgaa huudiin hudulmuriig tur gej bdag bol anhaarch zuv shiideh yostoi

Avatar

Зочин 2019-10-21 150.129.142.136

Терийн сургуулиуд юм бол яам нь мэдээд шийдэх естой! даварсан юм бэ?!
Терийн их дээд сургуулиуд гэж бас нэг дампуурсан байгууллагуудыг нэгтгэх, цэгцлэх, чанаржуулахгуй бол гутамшигтай бна.

Avatar

зочин 2019-10-21 103.206.195.202

хүүхэд бүр сурч боловсрох эрхтэй тиймээс төр засаг аль ч сургууль байсан стандартын байр, орчин нөхцлөөр хангах ёстой. Тухайн сургуулийн байрны хууль ёсны эзэмшигч нь Монгол Тэмүүлэл сургууль тул олон улсын хөтөлбөрийн дагуу стандарт байр, орчиндоо хүүхдүүдэд нь үлдэж 133 сургуульд шинэ байр бариж өгөхийг төр засгаасаа хүсэж, тэмцлээ төр засагдаа хандан хийх хэрэгтэй шүү

Avatar

Зочин 2019-10-21 66.181.161.107

Манай хүүхэд 3 жил шалгалтанд бэлдэж байж энэ жил Монгол тэмүүлэл сургуульд орсон. Өглөө 7 цагт гараад орой 7 цагт ирдэг. Ирээд шөнийн 12 цаг хүртэл хичээлээ хийдэг. 2 улсын сургултын хөтөлбөрийг нэг дор эзэмших гэж шүү дээ. Миний хүүхдийн эрүүл аюулгүй орчинд сурах эрхийг зөрчиж байгаад үнэхээр гомдолтой байна. ХҮДС хүйтэн хонгил шиг үйл ажиллагаа явуулах боломжгүй болоод одоо хоосон байгаа. Зүгээр нэг хана шал будаад 10н жилийн хүүхдүүдийг сур гэж байгаа бол хомсхон бодолтой л хүн байна да

Avatar

Иргэн 2019-10-21 203.91.116.42

Боловсролын салбарт гэрэл гэгээ нэмэх нэг ч гэсэн сургууль байж дэлхийн төвшинд боловсрол эзэмших хүүхдүүд нэгээр ч гэсэн нэмэгдэж байхад энэ сургуулийг яагаад хавчаад байгаа юм бэ? Гэрийн эзнийг нь гэрээс нь хөөгөөд зочдыг нь гэрийн эзнээр тавьдаг ямар гэдэг улсын бодлого вэ, Монголын боловсрол хаашаа яваад байна аа Хөмөрсөн тогоонд нь буцааж оруулах гээд байна уу. Боловсролын сайдаа. Д.Нацагдоржийн Хуучин хүү гэсэн зохиолыг олж уншаарай даа 21-р зууны Монгол улсын Боловсролын сайд гуай!!!!!!!!

Avatar

Иргэн 2019-10-21 66.181.161.8

Нэгийг бүтээхдээ нөгөөг нь нураадаг арга барилаа хэзээ болтх вэ? Монгол улс боловсролых асуудалдаа ингэж хайр найргүй хандахаар бид яаж хөгжих вэ дээ

Avatar

Зочин 2019-10-21 203.91.114.244

дэмжиж байна. БЗД 26-р хороо өөрсдөө сургууль, цэцэрлэггүй шүү дээ. Ж. Энхбаяр гишүүн ингэж сургуулийн байр гаргаж өгч байгаа юмуу ????

Avatar

Зочин 2019-10-21 192.82.72.212

Одоо зэвсэгт мөргөлдөөн л үлдэж дээ. зэр з****г наймаалцдагЛ. Болдтой уулзаарай

Avatar

Иргэн 2019-10-21 203.91.116.42

хорооныхоо бага сургуулийн асуудлыг шийдэж чадахгүй болчихсон юм уу. Ингэхэд тэр сургуулийн газрыг өөрийнх гээд дайраад байгаа компани хэний эрх мэдэлд байна вэ? Газраа өмчилж авахдаа дуудлага худалдааны мөнгөө төлсөн юмуу. Энд хүүхдийн тооны асуудал хамаагүй. Эрх нь зөрчигдөж байвал 1 хүүхэд ч байсан эрх нь зөрчигдөх ёсгүй.

Avatar

Иргэн 2019-10-21 203.91.116.42

Монгол улсын төрийн бодлого үргэлжилж замлгамжлагдаж байх ёстой. Нэг сайд нь Монгол Тэмүүлэл гэж сургууль байгуулж бодлогоор дэмжээд гэтэл Баатарбилэг сайд нь гарч ирээд л зориулалтын байрнаас нь хөөгөөд л. 1800 хүүхдийн эрх ашгийг 260 хүүхдийн эрх ашгаас дээш тавих ёстой ч гэх шиг. Хүний олон нь хүнээ дийлнэ гэх байгалийн хууль ярьцгаагаад л давшлаад байх юм. Монгол улсын бүхэл бүтэн Боловсролын яам нь эцэг эхчүүдийг талцуулахгүйгээр, Тусгай хөтөлбөртэй сургуулиа тараахгүйгээр БЗД-ийн 26-р

Avatar

Зочин 2019-10-21 209.126.88.144

МОНГОЛ УЛС ТОМ БОДЛОГО ГАРГАЖ ШАЛГАЛТ ӨГЧ ОРСОН ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД МОНГОЛ ТЭМҮҮЛЭЛ СУРГУУЛЬД
СУРЧ БАЙНА. ЭДГЭЭР ХҮҮХДҮҮД ИРЭЭДҮЙД ШИЛДЭГ СЭХЭЭТНҮҮД БОЛЖ УЛС ОРНЫ ХӨГЖЛИЙН
ТҮҮЧЭЭ БОЛОХ НЬ ДАМЖИГГҮЙ. ИЙМД 133-Р СУРГУУЛИЙН ЭЦЭГ ЭХЧҮҮД ОДОО БАРИГДАЖ БАЙГАА
СУРГУУЛИЙН БАЙРАА ТҮРГЭВЧЛҮҮЛЭХ, ОЛИМП ХОТХОНД БАРИГДАХ БАЙСАН ГАЗРАА
БУЦААЖ АВАХАД Л ТЭМЦЭХ НЬ ЗҮЙТЭЙ БИЗ ЭЭ. 133-Р СУРГУУЛЬ БАЙРГҮЙ БАЙГАА НЬ
МОНГОЛ ТЭМҮҮЛЭЛ СУРГУУЛИЙН БУРУУ БИШ ШҮҮ.

Avatar

Зочин 2019-10-21 209.126.88.144

МОНГОЛ УЛС БОДЛОГООР ЭНЭ ХҮҮХДҮҮДИЙГ БЭЛТГЭЖ ЭХЛЭЭД 9 ЖИЛИЙН НҮҮРИЙГ ҮЗЭЖ БАЙНА.
ИЙМД БСШУСЯ МОНГОЛ ТЭМҮҮЛЭЛ СУРГУУЛИЙГ НҮҮЛГЭХ ШИЙДВЭРЭЭ ЦУЦЛАХ БАЙХ АА.
133-Р СУРГУУЛИЙН БАЙРНЫ АСУУДАЛД МОНГОЛ ТЭМҮҮЛЭЛ СУРГУУЛИЙГ ХУТГАХ ХЭРЭГГҮЙ.

Avatar

ааа 2019-10-21 202.131.230.90

Энэ суруулиас болж 133-р сургуулийн 1-5 р ангийн хүүхдүүд 3 н ээлжээр хичээллэж байгаа шдээ. Нүүхээс өөр арга байхгүй.

Avatar

Иргэн 2019-10-21 203.91.116.42

202.131.230.90 Байгаа олж буруутгасан нь дээр байхаа. Наад үгээ төр засагтаа хэл

Avatar

Зочин 2019-10-21 192.82.65.159

Нэг хүүхдийн эрхийг хангахын тулд нөгөө хүүхдийн эрхийг зөрчиж болохгүй. Ямар ч хамаагүй хүүхдүүдийг хутгаж, энэ тэмцлийнхээ бай болгож байгаагаа ойлго. Тэмцэх ёстой хүмүүс чинь эрх мэдэлтнүүд, тэр газар мазрыг нь зарсан хүмүүс, 133-ын байрны газрын асуудлыг шийдэж өгөхгүй гацаагаад байгаа хүмүүс шүү дээ. Тэр Батдэлгэр гэдэг хүн ч бас бөөн холион бантан. Худлаа л 1600 хүүхдийн эрх яриад, цаана нь өөртөө ямар ашиг горилж байгааг бид таашгүй.

Avatar

26-р хорооны иргээ 2019-10-21 59.153.115.78

Монголчууд боловсролтой байж болохгүй ш дээ. Энэ улстөрчид ард түмнийг номхон төлөг шиг байлгахыг хүсдэг учраас ардын хүүхдүүд Кэмбридж стандартаар сурах боломжтой 3-хан сургуулийн нэгийг үгүй хийх гээд байна. Сонгууль өнгөрөөд л 133 шинэ сургуулийн байр ч үгүй, Монгол Тэмүүлэл байр ч үгүй үлдэх гээд байна даа манай хорооныхоон

Avatar

Мөнхзул 2019-10-21 192.82.68.242

Хэн сургуульгүй, цэцэрлэггүй байдалд хүргэсэн юм бэ? Төр засаг болохоос биш МОНГОЛ ТЭМҮҮЛЭЛ сургууль биш. Өндөр боловсролын төлөө чадах бүхнээ гаргаж яваа энэ хүүхдүүдэд буруу байхгүй. Тийм болохоор холбогдох хүмүүстэйгээ тэмцэх хэрэгтэй.

Avatar

Harult 2019-10-21 66.181.161.29

Энэ сургуулиас ч болоогүй байх аа.Сургуульгүй газар байр авсан эцэг эх,сургуулийн газраар ашиг хийсэн барилгын компани буруутай биш үү

Avatar

Зочин 2019-10-21 182.160.34.253

Энэ сургуулиас болж биш, төлөвлөлтгүй баригдсан барилгууд цэцэрлэг сургуулийг нь шийдээгүй төр засгаас болж гэвэл илүү оновчтой бөгөөд үнэнд нийцнэ

Avatar

Зочин 2019-10-21 192.82.76.140

2400 хүүхэд сурах зардалаар 240 хүүхэд кембрижийн стандарт нэрийн доор тансаглаж байна

Avatar

Зочин 2019-10-21 192.82.65.159

Уучлаарай, энэ бол 650 хүүхдийн орон тоотой, анги танхим нь жижигхэн баригдсан сургууль. 2400 ч биш 1600 хүүхэд байлаа ч багтахгүй. Тэгээд ч энд тансаглаж байгаа юм ер байхгүй. Хүүхдүүд 2 хөтөлбөр зэрэг үздэг учраас өдөржин сургууль дээрээ байдаг. Хүүхдэд оногдох зардал нь ч улсын сургуулийн хэм хэмжээгээрээ л байдаг шүү. Энэ худал хуурмагаа албаар цацаад байхаа болиорой.

Avatar

Зочин 2019-10-21 192.82.68.242

Битгий өөр шигээ сэтгээ. Харах өнцөгөө өөрчил

Avatar

Зочин 2019-10-21 202.126.89.175

Mongol ulsiig avch yavah bolovson huchin beltgej bgaa yumaa!!!!

Avatar

Тамга 2019-10-21 192.82.76.140

Хүүхэд сургуульгүй байхад юун кембрижийн стандарт вэ. Монгол тэмүүлэлийг тараавал таарна. Дуртай духнууд Англидаа очиж сур.

Avatar

Зочин 2019-10-21 192.82.66.151

Чиний хүүхэд яавч олигтой хүн болохгүй ээ. Ийм өрөвдөлтэй сэтгэхүйтэй чааваас.

Avatar

Иргэн 2019-10-21 202.9.45.199

Чам шиг хоноцийн бодолтой нөхдүүдэд муу амьд явахаар сайн үх гэж л хэлий даа

Avatar

Тамгын хариуд 2019-10-21 59.153.115.78

Тамга, чиний хүүхэд ч Англи боловсролыг Монголдоо сурах боломжтой. Харин тань шиг харалган хүмүүс энэ боломжийг үгүй хийхээр муйхарлан зүтгэээд байна даа

Avatar

Тамгын хариу 2019-10-21 59.153.115.78

Тамга, чиний хүүхэд ч Монголдоо үнэ төлбөргүй Английн боловсролыг үнэгүй үзэх боломжтой. Даанч тань шиг харалган хүмүүс үүнийг үгүй хийхээр муйхарлан зүтгэж байна

Avatar

Зочин 2019-10-21 202.9.44.109

Үндсэн хуульд боловсролыг ялгаврлан олгоно гэсэн заалт байхгүй Тийм учраас Монгол тэмүүлэл сургуулийг Улсын байрнаас хөөж гаргах хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-10-21 192.82.65.159

Улсын сургуулийг хууль ёсны эзэмшлийн байрнаас нь хөөнө гэдэг яасан бөх зүрхтэй юм ярина вэ? Өөрсдөө хүүхдийг ялгаварлаж, хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж байгаагаа ойлгооч

Avatar

Зочин 2019-10-21 202.126.89.175

Sain hutulbur heregjuuleed daraa ni bugd iim boloh yum. Mongol surgalt delhiid huleen zuvshuurugduhgui sh dee

Avatar

Иргэн 2019-10-21 202.9.45.199

Яаж ийм ахархан бодолтой хүнэнцэрүүдтэй улс хөгжих вээ дээ

Avatar

Иргэн 2019-10-21 202.9.45.199

Монгол тэмүүлэлийн асуудалд анхаарал хандуулж өмөөрч хамгаалж дуугарах ганц ч гишүүн алга, боловсролын ганц зөв шийдвэр болсон Кембрижийн сургуулиа ингэж хавчин гадуурхаж байхад тоохгүй байгаа гишүүдэд ой гутаж байна. Даанч дээ, улс орны ирээдүй даанч бүрхэг байна даа.

Avatar

Зочин 2019-10-21 182.160.34.253

Ooroo harin undnii usnii undraga deer barisan luivarchdiin ondor unetei bairiig hudaldaj avsan naad bairnaasaa z**l usnii undargiig cholool

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж