Бусдад хутга тулган дарамталж, их хэмжээний мөнгө нэхсэн хэрэг гарчээ. Тодруулбал, аравдугаар сарын 19-ны өдөр Ховд аймгийн Дулааны цахилгаан станцын дарга н.Сурмаажавыг дөрвөн этгээд барьцаалж, хоёр удаа хутгалан, машинаараа авч зугтсан байна. Тэдний нэг нь шоронгоос суллагдсан этгээд байсан аж.
Тухайн үед цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээр Ховд аймгийн цагдаагийн алба хаагчид ажиллагаа зохион байгуулж, гэмт этгээдүүдийг Завхан аймгийн Сонгино сумаас баривчилж, барьцаанд орсон иргэнийг эмнэлгийн байгууллагад хүргэсэн байна. Урьдчилсан мэдүүлгээр Хэнтий аймгийн харьяат 1964 онд төрсөн этгээд уг хэргийг зохион байгуулснаа мэдүүлсэн байна. Цагдаагийн байгууллагаас энэ талаар тодруулахад Ховд аймаг дахь цагдаагийн алба хаагч нар Завханы Сонгино суманд ажиллаж байна, мөрдөн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа талаар мэдээлсэн юм.
Э.АРИУН
Холбоотой мэдээ