Дүүргийн гутал засвар, хими цэвэрлэгээний чиглэлээр үйлчилгээ эрхлэгчид харилцан туршлага солилцов | News.MN

Дүүргийн гутал засвар, хими цэвэрлэгээний чиглэлээр үйлчилгээ эрхлэгчид харилцан туршлага солилцов

Дүүргийн гутал засвар, хими цэвэрлэгээний чиглэлээр үйлчилгээ эрхлэгчид харилцан туршлага солилцов

Дүүргийн гутал засвар, хими цэвэрлэгээний чиглэлээр үйлчилгээ эрхлэгчид харилцан туршлага солилцов

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Хүн амын ахуйн үйлчилгээ-2020” хөтөлбөр, дүүргийн ахуйн үйлчилгээний салбарын ажилтны дунд зарласан “Шинэ технологи-Соёлтой үйлчилгээ” аяны хүрээнд салбар бүрт чиглэсэн тодорхой ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.

Энэ удаа гутал засвар, хими цэвэрлэгээний үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, үйлчилгээний стандартыг танилцуулах, салбарын шинэлэг технологийг сурталчлах, харилцан туршлага солилцох, мэргэжилтний ур чадварыг дээшлүүлэхээр “Shoes love” ХХК-тай хамтран үзүүлэх сургалт зохион байгууллаа.

Сургалтаар дэлхийн стандартад нийцсэн гутлын цэвэрлэгээ арчилгаа, засвар үйлчилгээнд Монголдоо хамгийн тааламжтай үйлчилгээг үзүүлдэг “Хайртай бүхнээ хайрлая” уриатай, 16 жилийн ажлын туршлагатай “Shoes love” ХХК-ийн үйлдвэрлэлийн цехүүдийн үйл ажиллагаатай танилцав.
Гутал хүлээн авах цэг, угаах, оёдол, будаг, хивс угаалгын цех, хими цэвэрлэгээ, бараа, бүтээгдэхүүний агуулах зэрэг бүхий л үйлчилгээний шат дараалал, технологийн шийдлүүдээ тус компанийн захирал Г.Чимэдзаяа, ерөнхий менежер Т.Наранцэцэг нар оролцогчдод танилцуулж, сонирхсон асуултад хариулт өглөө.

Уг сургалтад дүүргийн гутал, засвар үйлчилгээ, хими цэвэрлэгээний чиглэлээр үйлчилгээ эрхлэдэг 30 гаруй аж ахуйн нэгж, иргэд оролцож салбартаа манлайлагч, шинэ технологи нэвтрүүлэгч компанийн үйл ажиллагаатай танилцуулж, ажилдаа ахиц дэвшил гаргах, шинэ технологийг нэвтрүүлэх эрмэлзлэлийг төрүүлсэн, сонирхолтой сургалт боллоо хэмээн талархлаа илэрхийлж байсныг дурдъя.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж