Ц.Сандуй нарт холбогдох шүүх хурал маргааш болно

Хуучирсан мэдээ: 2019.10.21-нд нийтлэгдсэн

Ц.Сандуй нарт холбогдох шүүх хурал маргааш болно

Ц.Сандуй нарт холбогдох шүүх хурал маргааш болно

НИТХ-ын дарга асан Ц.Сандуй нарт холбогдох шүүх хурал маргааш /2019.10.22/ болно. Тодруулбал,  Нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан 2019 оны аравдугаар сарын 7-ны өдрийн 10.00 цагт товлогдон шүүх хуралдаанаар яллагдагч А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг шүүхэд шилжүүлжээ. Улмаар  гэм буруугийн шүүх хуралдааныг  Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд маргааш 2019 оны аравдугаар сарын 22 өдрийн 09.30 минутад товлогдсон байна.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж