УИХ дахь МАН-ын бүлэг, Ардчилсан намын зөвлөл яг одоо Төрийн ордонд хуралдаж байна.
Ардчилсан намын бүлэг сайжруулсан түлштэй холбоотой асуудлаар өргөтгөсөн хуралдаан хийж байна.
Хуралдаанд Нийслэлийн Засаг даргын Байгаль орчны асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, ОБЕГ-ын дарга Т.Бадрал, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун нарын албаны хүмүүс оролцож мэдээлэл өгч байна.
Хамгийн сүүлд буюу аравдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэгт нийтийн байранд ээж, охин хоёр угаарын хийд хордсон хэрэг гарсан. Угаарын хийд хордсоны улмаас гурван настай охин газар дээрээ нас барж, ээж нь эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд өнөөдрийг хүртэл ухаангүй байгаа юм. Мөн энэ сарын 19-20-нд шилжих шөнө 19 өрхийн 52 хүн түүн дундаа 24 хүүхэд 28 том хүн хордсон байна.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ