Сэлэнгэ аймагт зохион байгуулагдсан усан сэлэлтийн мастеруудын улсын аварга шалгаруулах тэмцээнд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны дасгалжуулагч, хошууч Н.Үербаатар ахлуулсан баг тамирчид 9 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр тэмцээнийг тэргүүллээ.
Тодруулбал, Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын мэргэжилтэн, дэслэгч, спортын мастер Г.Уртнасан, НОБГ-ын нийслэлийн Аврах 105-ын усчин аврагч А.Мөнхтуяа нар 50 метр, мэлхий сэлэлт, араар болон өврөөр даллах сэлэлт, далайн гахайн сэлэлт гэсэн дөрвөн төрөлд тус бүрт аваргын алтан медаль хүртсэн юм.
Мөн ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын усчин аврагч, ахлах ахлагч Э.Амарбаяр 50 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд алт, араар даллах сэлэлтийн төрөлд мөнгө, 50 метрийн өврөөр даллах сэлэлт, далайн гахайн сэлэлтийн төрлүүдэд тус бүр хүрэл медалийн эзэн боллоо гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооноос мэдээллээ.
Холбоотой мэдээ