Өвөрхангай аймгийн 9 суманд бэлэн байдлын үзлэг зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2019.10.21-нд нийтлэгдсэн

Өвөрхангай аймгийн 9 суманд бэлэн байдлын үзлэг зохион байгуулав

Өвөрхангай аймгийн 9 суманд бэлэн байдлын үзлэг зохион байгуулав

ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Тамираар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Өвөрхангай аймагт энэ сарын 14-19-ний өдрүүдэд Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгууллаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Арвайхээр, Бат-Өлзий, Баян-Өндөр, Зүүнбаян-Улаан, Нарийнтээл, Сант, Уянга, Хархорин, Хужирт сумдад ажилласан юм.

Энэ үеэр сумдын Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдлыг шалгалаа.

Мөн гамшгаас хамгаалах эрсдэлийн үнэлгээ,  гамшгаас хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилт, хүч хэрэгслийн бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадварыг дээшлүүлэх талаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны чиглэлтэй танилцаж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж