“Эрт-Эдүгээ-Ирээдүйн Улаанбаатар” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ | News.MN

“Эрт-Эдүгээ-Ирээдүйн Улаанбаатар” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2019.10.21-нд нийтлэгдсэн

“Эрт-Эдүгээ-Ирээдүйн Улаанбаатар” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

“Эрт-Эдүгээ-Ирээдүйн Улаанбаатар” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

Нийслэлийн 380 жилийн түүхт ойн арга хэмжээг тохиолдуулан “Эрт-Эдүгээ-Ирээдүйн Улаанбаатар” гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар Улаанбаатар хотын музей, нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газар, нийслэлийн Зураг төслийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулж буй уг үзэсгэлэнд гурван үеийн 300 гаруй бүтээл дэлгэгджээ.

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Ш.Анхмаа гэрэл зургийн үзэсгэлэнг нээж үг хэлэхдээ “Энэхүү үзэсгэлэнгээс Өргөө, Их Хүрээ, Нийслэл хүрээ хэмээн нэрлэгдэж байсан тэртээх он жилүүдийн хүрээ хотын байдал, оршин суугчдын нь ахуй төрх, ажил хөдөлмөр, арилжаа наймаа гээд нүүдлийн амьдралаас суурьшмал соёл иргэншилд шилжиж бодит түүх, Бүгд Найрамдах улсаа зарлан тунхагласан 1924 оноос хойшхи их бүтээн байгуулалтын он жилүүдийн ололт амжилтыг эргэн нэг дурсах болно” хэмээсэн юм.

Энэхүү гэрэл зургийн үзэсгэлэнд нийслэл Улаанбаатар хотын Өргөө, Их хүрээ, Нийслэл хүрээ хэмээн нэрлэгдэж байсан гурван цагийн хэлхээсийг харуулахыг зорьжээ. Үзэсгэлэн энэ сарын 29-ныг дуустал олон нийтэд хүрэх аж.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-21 150.129.140.251

Nogoon hoolton bolohoor hotjilt erchimjine

Avatar

Д.Шаравдорж 2019-10-21 202.21.105.115

Зөв зүйтэй арга хэмжээ үзэсгэлэн байна.
Үүний хажуугаар ядарч байгаа гэр хорооллынхны гал зуухаар "Ардчилсан" гэх тодотголтой намын нохдууд улс төр хийж байгааг Тагнуулын байгууллага анхааралдаа авах цаг болжээ.
Ер нь энэ нохдын ард өөр улс байна. Одоо нэгдэн ажиллах цаг болсон. Энэ Монголоо гэх сэтгэлгүй намын хэрүүлд бодитоор сэтгэдэг
ард олон зөв дүгнэлтээ хийж байгаа шүү. Та бүхэн гэр хороололд өөрсдөө амьдрахгүй, улсын баялаг, өмчийг богино хугшацаанд идэж
хувалж болсон нохдууд хэрүүлээ зог

Avatar

Зочин 2019-10-21 202.55.188.39

хаана юм бол?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж