Шүүх: Байгалийн түүхийн музейг нураах тендерийг түдгэлзүүлэв | News.MN

Шүүх: Байгалийн түүхийн музейг нураах тендерийг түдгэлзүүлэв

Хуучирсан мэдээ: 2019.10.21-нд нийтлэгдсэн

Шүүх: Байгалийн түүхийн музейг нураах тендерийг түдгэлзүүлэв

Шүүх: Байгалийн түүхийн музейг нураах тендерийг түдгэлзүүлэв

Захиргааны хэргийн шүүх дээр иргэн Ц.Уянга тэргүүтэй нийслэлийн иргэдийн нэхэмжллээр үүссэн нийслэлийн соёлын өвийг нураах 280, 281-р тогтоол болон Соёлын өвийн хуулийг зөрчсөн төрийн шийдвэрийн эсрэг шүүх хурал өнөөдөр /2019.10.21/ боллоо. Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгээр тус музейн барилгыг нураах тендерийг түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ.

Энэ үеэр иргэн Ц.Уянга ярихдаа “Байгалийн түүхийн музейн барилгыг нураах тендер зарлагдсан. Тиймээс энэ ажлыг түдгэлзүүлэх нэхэмжлэх гаргаж, хэрэг үүсгэн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал өнөөдөр /2019.10.21/боллоо. Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгээр тус музейн барилгыг нураах тендерийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэр гарснаас хойш 10 хоногийн дотор хариуцагч тал гомдол гаргах эрхтэй.

Хэрвээ Байгалийн түүхийн музейд үйл ажиллагаа явуулж болохгүй л байсан юм бол жил бүр Улсын төсвөөс урсгал зардлын төсвөөр 2016 онд 240 сая төгрөг, 2017 онд 300 сая төгрөг, 2018 онд 350 сая төгрөг аваад л яваад байсан. Үнэхээр үйл ажиллагаа тэнд явуулах боломжгүй байхад урсгал зардлыг ямар зориулалтаар зарцуулсан талаарх аудитын шалгалт байхгүй.

Өнгөрсөн 17 жил Байгалийн түүхийн музейг удирдаж байсан хүн бүх урсгал зардлын төсвийг аваад байсан мөртлөө санаатайгаар барилгыг арчилж тордох, засвар хийлгүйгээр явж ирсэн гэж хардаж байна. Шийдэл бол олон байгаа. Улсын төсвөөс мөнгө гаргаад шинэ барилга барихын тулд заавал хуучныг нь нурааж, соёлын салбарыг хөгжүүлнэ гэж байхгүй. Нураах нь хамгийн эцсийн шийдвэр байдаг. Гэтэл энийг хамгийн түрүүнд нь тавьчихаад, тулгалт хийж байгаад нь эгдүүцэж байна” гэв.

Түүнээс “Салбар яамны зүгээс соёлын өвийг нураах асуудлыг хэт улстөржүүлж байна уу” гэж асуухад “Бид хаана, ямар улс төр ярьсан юм бэ. Өөрсдөө улстөржүүлэхгүй л байсан юм бол яах гэж улс төрийн шийдвэр гаргасан юм бэ. Засаг барьж буй ганц нам байгаа. Шийдвэрийг тэр намын дарга нь гаргасан. Тэгж улстөржүүлэхгүй л байсан юм бол улс төрийн бус салбарынх нь хуулийн дагуу соёлын өвийн тухай хуулийн зүйл заалтын дагуу хийхгүй яасан юм бэ. Яагаад бүх салбарын зөвлөгөөн хийж, тэр дундаасаа шийдлээ гаргаж, дүрэм журмаар нь яваагүй юм бэ. Зөвхөн Засгийн газрын хуралдаанаар мөрөөдлийнхөө тоог тавиад батлаад яваад байна вэ. Бид аль нэг нам гэхээсээ илүүтэй соёлын өвөө хамгаалахаар л тэмцэж байна” гэдэг хариултыг өглөө.

Байгалийн түүхийн музейн барилгыг аравдугаар сарын 31-ний дотор нураах ёстой. Өмнө нь нэхэмжлэл дээр дурдагдсан хариуцагч талууд шүүх хуралд ирээгүй учраас шүүх хурал долоо хоногоор хойшлогдоод байжээ. Одоо Байгалийн түүхийн музейн барилгыг нураах тендерт шалгарсан компанийн зүгээс аравдугаар сарын 31-ний өдрийн дотор барилгыг нураах ажлыг гүйцэтгэх учраас ажлаа эхлүүлсэн гэдгийг шүүх хурлын үеэр мэдэгдсэн байна.

Шүүх хуралд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны төлөөлөл болон Засгийн газар, Байгалийн түүхийн музейн удирдлагаас гурван хариуцагч шүүх хуралд оролцжээ. Харин нэхэмжлэгч талаас ХҮН намынхан болон Ардчилсан намын эмэгтэйчүүдийн холбоо, Зон олны нам, төрийн бус байгууллагуудын төлөөлөл шүүх хуралд нэгдэн оролцсон байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

заза 2019-10-21 202.21.102.226

улс төржөөгүй гэсэн хэрнээ намын нөхөд л зогсож байна шүү дээ. Нөгөө иргэний төлөөлөл, твитэрчид нь хаачсан юм бэ?

Avatar

zochin 2019-10-21 128.233.5.73

Yxej yxej chadaxgyi, sekhej sekhej chadaxgyi yana daa yanaa. Iimdee yxer teregnees oor yumgyi odii khirsiim sh dee

Avatar

Zochin 2019-10-21 192.82.67.103

Handlagaa oorchloh heregtei.hotiin tovd bg huuchirsan barilgiig shineer solih gj bg n zov shuudee

Avatar

даш 2019-10-21 59.153.112.60

Уянга нарт баяр хүргье

Avatar

zur 2019-10-21 95.115.112.66

zuv zuv ta nar jinhene mongoliin shine seheetenuud bayar hurgeye UYANGA d bayar hurgeye mongoliin hamgiin bolovsroltoi IRGEN SHUU

Avatar

Зочин 2019-10-21 202.126.89.66

Huuchni barilguud vne tsentei ! Taliin nvvdelchin Mongolchuud eshii hotoo baishin
hot bolgohdoo iim iim uran barilgiin deg surguuliig avch hereglej taashaaj baijee gedeg ni endees haragdah yumaa. Ingeed ingeed vndeslel gargalgaa gargaad yarival Hvvkiinhnii mungu udeh shunald tseg
tavih bvren bolomj bna.
Hvvk genethen l urlag soyold hair zarlaad yavchihsanii nariin uchir ni ene baij. Hen hen Hvvkiig yatgasan ni ch I'll haragdajiinaa.

Avatar

zochin 2019-10-21 66.181.186.203

ER MANAY MONGOLCHUUD TUWSHIN TUWSHINDEE TOKHIRSON SOLIOROLTOY BOLCHIKHSON YUM SHIG , NEG NI NEG YUM BUTEEKH GEKHEER KHAANAAS CHI YUM KHESEG BULEG NUKHDUUD GARCH IREED ESRGUUTSNE

Avatar

ЗОЧИН 2019-10-21 192.82.68.16

ХҮН ГЭСЭН БАС НЭГ ХЭДЭН БАЛАЙ НӨХДҮҮД ГАРААД ИРЭВ ЭЭ.СОНГУУЛЬД ТА НАРЫГ ХЭН Ч ТООХГҮЙ ШҮҮ ДЭЭ. ЖИНХЭНЭ СХЕМ ГЭДГИЙГ ЗОХИОДОГ ГЭСЭН БАЙХАА. ГАДНЫ ГАР ХӨЛ БОЛОГЧ БАЙХДАА.

Avatar

Зочин 2019-10-21 150.129.142.89

Ts.Uyaangad bayar xyrgie

Avatar

Зочин 2019-10-21 202.9.42.203

Байшинг нураахыг биш, харин газрыг нь дээрэмдэж зочид буудал барихыг эсэргүүцэх нь зөв. Тийм яяриа яваад байна лээ. Харин энэ байшин бол түүх соёлын, тэр дундаа архитектурын шедевр биш. Барилга нь ч чанаргүй. Энэ барилгыг Европт хэдэн зууны өмнө чулуугаар барьсан тэр гоё барилгуудтай адилтгаж солиорохоо больцгоо. Нэг үеэ бодвол бүгд гадаад дотоод явж юм үзэж нүд тайлсан биз дээ. Флоренц, Ромд очиж үзсэн хүнд УБ-ыг нураагаад шинээр баримаар санагдана.

Avatar

Зочин 2019-10-21 202.9.42.203

Архитектурын ямар нэг стиль ноёрхож байх яг тэр үед нь барьсан байшин байсан бол бас сонирхолтой, үнэ цэнэтэй байх байлаа. Тэртээ хойно 20-р зуунд дээр үеийн стилийг санхүү боломжиндоо тулгуурлан муухан дуурайлгаж барьсан, дээр нь чанар муутай барилгыг улайран хамгаалаад байгаа нь сонин байна. 30-50-иад онд баруунд архитектурын шал өөр, шинэ стилийн барилгууд барьж байсан. Жишээлбэл, Нью Йоркийн МоМА.

Avatar

Судлаач 2019-10-21 202.179.27.91

Юун зочид буудал. Солиорохоо болиоч ээ. Маш муу барилга, хуучин ХАА-н техникумын барилгыг музей болгоод том том үзмэр тавих гээд хамаг даацын хана, туургыг нь буулгаснаас болоод суулт өгсөн, ямар ч найдваргүй түүхий шахуу тоосгон байшин. Дээвэр нь модон хучилттай. Авах юм байхгүй. Ажилд битгий саад болооч дээ. Гүйх нохойд гүйхгүй нохой тээг болдог юм. Бас шүүх юу гэж солиорох бол оо. Чингис хааны музей сүндэрлэнэ ээ.

Avatar

Зочин 2019-10-21 202.180.218.37

Хэрэв мөнгө байгаа юм бол шинэ музейгээ өөр газар барьж болно ш тээ

Avatar

Зочин 2019-10-21 66.181.183.103

Энэ тийм гоё байшин биш нураагаад их эзэн богд Чингис хааныхаа музейтэй болох нь зөв өө

Avatar

Зочин 2019-10-21 202.180.218.37

Энэ 211.36.131.171 бол Байгалийн түүхийн музейн захирал Н.Зоригтбаатар байх

Avatar

Зочин 2019-10-21 103.26.193.185

сонгуулийн зардалаа гаргахад бүтээнэ байгуулалт нэрээр мөнгө олох гэсэн Хүкийн арчаагүй арга байна даа

Avatar

хураах баышин 2019-10-21 124.158.124.185

хоцрогдсон шаар байшинг хамгаалав онигоо

Avatar

Зочин 2019-10-21 211.36.131.171

нураахгүй тэгээд яах гээд бгаан. талбайн ашиглалт сайтай, газар доорхи мшины талбайтай, орчин үеийн барилга барьсан нь дээр шүү дээ. эсвэл мшин тавих зайгаа булаацалдаад нохой шиг уралцаад, нэг нь чирэгчтэй ирээд авч цугтаад, нөгөөх нь уйлан дугараад л энд тэнд очиж ярилцлага өгөөд. хуучин байрилгатайгаа өмхийрөөд үлдмээр бгаа юум бна л даа энэ хэдэн өвөө нар

Avatar

Зочин 2019-10-21 211.36.131.171

нураахгүй тэгээд яах гээд бгаан. талбайн ашиглалт сайтай, газар доорхи мшины талбайтай, орчин үеийн барилга барьсан нь дээр шүү дээ. эсвэл мшин тавих зайгаа булаацалдаад нохой шиг уралцаад, нэг нь чирэгчтэй ирээд авч цугтаад, нөгөөх нь уйлан дугараад л энд тэнд очиж ярилцлага өгөөд л үлгэийн амьдралаа үргэлжилүүлэн хуучин байрилгатайгаа өмхийрөөд үлдмээр бгаа юум бна л даа энэ хэдэн өвөө нар

Avatar

Зочин 2019-10-21 139.5.217.163

Yun soliotoi yum bee. Naad balgasaaa tegeed yah geed bgaa yum. Hotiin towiig gutaasan nurj hun alval yah yum yostoi teneg shuugj yumaa

Avatar

Зочин 2019-10-21 211.36.131.171

нураахгүй тэгээд яах гээд бгаан. талбайн ашиглалт сайтай, газар доорхи мшины талбайтай, орчин үеийн барилга барьсан нь дээр шүү дээ. эсвэл мшин тавих зайгаа булаацалдаад нохой шиг уралцаад, нэг нь чирэгчтэй ирээд авч цугтаад, нөгөөх нь уйлан дугараад л энд тэнд очиж ярилцлана өгөөд. хуучин байрилгатайгаа өмхийрөөд үлдмээр бгаа юум бна л даа энэ хэдэн өвөө нар

Avatar

иргэн 2019-10-21 192.82.66.152

Үнэн.Жил болгон л урсгал засвар хийж байдаг байсан бол ийм байдалд хүрэхгүй байсан.Нэгч гар хүрээгүй байрилга муудахаас өөр гарц байхгүй.Ийм болгон хүмүүсэд хариуцлага тооцож аудитын шалгалт оруулж зориулалтын бус зарцуулсан хөрөнгийг эрх бүхий хүмүүсээр нь төлүүлж хариуцлаг тооцох ёстой.Төрийн байгууллагууд ийм маягаар мөнгө угаадаг нь энэ шалгалтаар ил болох ёстой.Яамдын аппаратын зардлыг шударга үнэн шалгадаг аудиторуудаар ахиж шалгуулах хэрэгтэй ,яамны урсгал зардал сайдын дураар зарцуулдаг

Avatar

Зочин 2019-10-21 211.36.131.171

нураахгүй тэгээд яах гээд бгаан. талбайн ашиглалт сайтай, газар доорхи мшины талбайтай, орчин үеийн барилга барьсан нь дээр шүү дээ. эсвэл мшин тавих зайгаа булаацалдаад нохой шиг уралцаад, нэг нь машинтай ирээр чирч уугтаад, нөгөөх нь уйлан дугараад. хуучин байрилгатайгаа өмхийрөөд үлдмээр бгаа юум бна л даа энэ хэдэн өвөө нар

Avatar

Зочин 2019-10-21 223.62.212.39

Энэ шулмасууд ажил хийлгэхгүйнээ. Нурж хүн дарж алж байж нураах ёстоймуу

Avatar

Өчүүхэн миний санал 2019-10-21 103.212.118.28

Дуурь,Драм, Үндэсний номын сангийн барилгын фасадыг авч үлдэх хэрэгтэй. Байгалийн түүхийн музейн барилгын хувьд архитектурын шийдэл, үзэмжийн хувьд тийм ч үнэтэй өв дурсгал гэж би хувьдаа боддоггүй

Avatar

zochin 2019-10-21 66.181.186.203

tegeed ene balgasyg yakh gej buy yum bol doo. uyanga zasakh yum uu?

Avatar

zochin 2019-10-21 66.181.186.203

AN-YN DURAKUUD MINI TEGEED ZASAAD UGUUCH , BALGAS BOLLOO , BUUN POPUUD

Avatar

Зочин 2019-10-21 66.181.168.200

ямар тэнэг зарга, яасан тэнэг шийдвэр вэ? Нэгэнт ашиглах ямар ч боломмжгүй болсон балгасийг тэгээд яах вэ? дараа нь хүний амь нас эрсдэж, эд хөрөнгийн хохирол гарвал хариуцлагийг хэн үүрч, хохирлыг хэн барагдуулах вэ? заргалдагч уу? шийдвэр гаргасан шүүх үү?

Avatar

Zojin 2019-10-21 66.181.161.63

Ter ih mongiig jil bur avj b.san sanhuugiin tailang ni garguulj huanalt shalgalt hiilgeh heregtei tegeed hariutslaga tootsoh heregtei.Daraa ni nuraagaad soyliin zoruilaltai barilga baiguulamj barih heregtei.

Avatar

J. Erka 2019-10-21 66.181.161.91

Хуучинтайгаа зууралдана гэдгийн тод жишээ. Шинэчлэл, хөгжилд дургүй хүмүүс "актлагдсан эд зүйл, хөрөнгө"-ийг устгуулах хүсэлгүй болжээ. Энэ нь нөгөө улс төр нь юм байхдаа … Төрийн бус нийгмийн чөдөр тушаа нь иргэд өөрсдөө болдог болжээ. Нүдэнд нь, чихэнд нь "Гонконг" харагдаад, сонсогдоод байгаа юм уу даа ? Хэд хоногийн өмнө "залхуу царайлсан" хэдэн банди нар харагдаад алга болсон. Нийгмийн тулгамдсан "эрх чөлөө"-г хүссэн асуудал хий үзгдэл мэт тэнүүчилж явахад харах хүн ч олдохгүй юм…

Avatar

Зочин 2019-10-21 202.21.108.75

Яагаад өдий болтол капитал засварт оруулахгүй муутгаад байдаг нь сонин.

Avatar

Зочин 2019-10-21 103.194.176.117

Нэг иймэрхүү түүхэн барилгууд гадаад оронд бол 200, 300 жил болсон ч байж л байдаг, ахин хэдэн зуун жил болсон ч байж л байх биз. Харин Монголд бол хагас зуун жил болохгүй нураах хэмжээнд хүрдэг. Засварлах, сэргээх гэж жил бүр ард түмний халаасны, улсын төсвийн нэртэй хөрөнгөнөөс өгдөг, авдаг. Удирдлага нь хөрөнгөтөн болоод зайлдаг. барилга нь нурах хэмжээнд хүрдэг. Тэмцэл зөв. Гэвч яаж ч сэргээх гээд нэмэргүй болчихсон бол яахав. Нураах шийдвэр гаргасан Хүрэлсүх огцорч, барилга нь нураад л дуус

Avatar

Зочин 2019-10-21 202.179.27.107

Уянгаа байхгуй байсан бол ухэр монголчууд хамаг туух дурсгалаа нураагаад дэлгуур баар болгоцон байж байгаа

Avatar

Зочин 2019-10-21 202.9.44.150

бүгд манангийнхан зогсож байх юм

Avatar

Зочин 2019-10-21 202.179.27.107

Шинэ манангийн хошного минь атаархаж ухлээ юу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж