Гурван уулзварт зүүн эргэхийг хориглолоо | News.MN

Гурван уулзварт зүүн эргэхийг хориглолоо

Хуучирсан мэдээ: 2019.10.21-нд нийтлэгдсэн

Гурван уулзварт зүүн эргэхийг хориглолоо

Гурван уулзварт зүүн эргэхийг хориглолоо

Замын хөдөлгөөн болон уулзвар дахь хөдөлгөөний эрчмийг 50 хүртэл хувиар нэмэгдүүлэх зорилгоор хамгийн их ачаалалтай гэгддэг Баруун дөрвөн  замын уулзвар, Механик тээврийн сургуулийн уулзвар, Цэцэг төвийн уулваруудын гэрлэн дохиололд өөрчлөлт оруулжээ. Тодруулбал:

  1. Баруун дөрвөн замын уулзварт хойноосоо Энхтайваны өргөн чөлөө рүү зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг зөвхөн чигээрээ болгож өөрчилж байна.

Судалгаагаар энэ чиглэлд цагт ердөө 70-80 тээврийн хэрэгсэл эргэдэг ба бүтэн өдрийн турш 1000 хүрэхгүй тээврийн хэрэгсэл эргэж байгаа нь уулзвар нэвтрэх цаг хугацааны хувьд ихээхэн алдагдалтай байгаа юм. Өөрчлөлтийг хийснээр урдаас хойшоо чиглэсэн авто машины тоо 88%- иар буюу цагт 479 авто машин нэвтэрч байсан бол дээрх зохион байгуулалтыг хийснээр 766,2 авто машин  зорчих боломжтой болж байна.

  1. Механик тээврийн сургуулийн уулзварт урдаасаа зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг зөвхөн чигээрээ болгож өөрчилжээ.

Ингэснээрээ урагш нэвтрэх босоо чиглэлийн хөдөлгөөний эрчим хоёр дахин нэмэгдэх ба урдаасаа хойшоо чиглэх хөдөлгөөн өмнө нь хоёр эгнээгээр зохицуулагддаг байсан бол өөрчлөлт хийснээр гурван  эгнээгээр хөдөлгөөнд оролцдог болж хүлээлт багасна гэсэн тооцооллыг гаргасан байна.

  1. Цэцэг төвийн уулзварт зүүнээсээ ирээд зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг зөвхөн чигээрээ болгож өөрчилжээ.

Энэ чиглэлд цагт 200 орчим тээврийн хэрэгсэл эргэдэг. Тэгвэл  энэ эгнээг чигээрээ явах болгосноор уулзварын Энхтайваны өргөн чөлөөний баруун дөрвөн замаас Төв шуудангийн уулзвар  руу явах хөдөлгөөний ачаалал буурах юм. Харин гудамж руу орох тээврийн хэрэгслүүд Төв шуудангийн уулзвараар зүүн гар тийш эргэж орох боломжтой болсныг Замын хөдөлгөөний төлөвлөлт, инженерчлэлийн газраас мэдээллээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

jolooch 2019-10-21 122.201.28.8

uuzvar bvrt ergelt horiglood toirch davisaar zamaatvgjij buglursuur l bhiin bna

Avatar

ЦДОО 2019-10-21 150.129.142.103

ТӨВ зам гэгдэх Энх тайвны өргөн чөлөөгөөр чигээрээ явах замыг Баруун 4 зам, Цэцэг төв, Төв шуудан, Багшийн дээд дээр үргэлж олон минутаар хаах юм. Үүнийгээ болиочээ!!!Зүгээр л ногоон гэрлээр нь явуул!!! Түгжирвэл л замын цагдаа оролц.Ялангуяа ГХЯ-ны хажуугаар, Төв шуудангаар чигээрээ гардаг замуудыг үргэлж л чөлөөлж явуулаад байгаа нь Зайсан, Их тэнгэрээс ирдэг дарга нарын замыг чөлөөлөөд байдаг ухаантай юм уу. Үүнийгээ болиочээ!!!!!Зүгээр л гэрлэн дохиогоор явуул!!!!!Лай болохоор зай бол!!!!!

Avatar

зочин 2019-10-21 119.40.98.162

зөв

Avatar

Иргэд 2019-10-21 103.9.89.18

Энэ тэнэг арга хэмжээ чинь л бөглөрөл үүсгээд байна шүү дээ. Нэг чиглэлд яваа машины тоо нэмэгдсэнээр бөглөрөл үүсдэгийг мэдрээч. Нарны замын бүр эргэлт , талбайн зүүн талын урсгалаас баруун гар тийшээ эргэх эргэлт, хотын үйлдвэрчний эвлэийн гудамжруу төв замаас эргэх эргэлт зэрэг машин эргэж явах замуудыг хааснаас болоод нэг чигт яваа машин чинь улам багтахаа болиод байгааг мэдрээч. Зам зохицуулж байгаа эрх мэдэлтнүүдээ жаахан ч гэсэн боловсролтой болгохгүй бол болохоо байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж