Нийслэлийн байгууллагууд үйл ажиллагаандаа цахим шилжилтийг амжилттай хийж байна

Хуучирсан мэдээ: 2019.10.21-нд нийтлэгдсэн

Нийслэлийн байгууллагууд үйл ажиллагаандаа цахим шилжилтийг амжилттай хийж байна

Нийслэлийн байгууллагууд үйл ажиллагаандаа цахим шилжилтийг амжилттай хийж байна

“Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дотоод удирдлагын нэгдсэн систем”-ийг ашиглахтай холбоотой харилцааг зохицуулсан журмыг нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан баталлаа.

Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас төрийн байгууллагуудад дижитал шилжилт хийх зөвлөмж, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан нийслэлээс иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээг шат дараатай цахимжуулах, үйлчилгээний шат дамжлагыг багасгаж, чанар хүртээмж, нэр төрлийг нэмэгдүүлэх зорилгоор “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дотоод удирдлагын нэгдсэн систем”-ийг Нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас нэвтрүүлээд байна.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын дотоод удирдлагын нэгдсэн систем нь хүний нөөцийн удирдлага, албан хэрэг хөтлөлт, өргөдөл гомдол, төрийн үйлчилгээ, хяналт удирдлага, цаг бүртгэл, ажлын хэсэг, хурал, уулзалт, үүрэг даалгавар болон бусад дэд системүүдийг агуулсан, албан хаагчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, байгууллага хоорондын уялдаа холбоо, цахим мэдээлэл солилцох урсгалыг шуурхай болгох, нэгдсэн удирдлагаар хангах, хариуцлага, хяналтын тогтолцоог сайжруулах зорилготой Дотоод удирдлага, хяналтын суурь систем юм.

Байгууллагын удирдлагаас албан хаагчийн албан тушаалын тодорхойлолт, тухайн жилийн гүйцэтгэлийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээ, дотоод үйл ажиллагаанд энэхүү системийг өдөр тутам ашиглах талаар тусган үүрэгжүүлэх, системийн ашиглалтад хяналт тавих зарчмаар журмын хэрэгжилтийг ханган ажиллах юм. Түүнчлэн системд бүртгэгдсэн төлөвлөлт, бүртгэл, хяналт, цаг ашиглалт, хурлын ирц, үүрэг даалгавар, гүйцэтгэл, тайлан болон эцсийн үр дүнг тухайн байгууллагын удирдлага, албан хаагч бүрэн хариуцахаар журамд зохицуулсан байна.

НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж