Өнөөдөр болох үйл явдал

Хуучирсан мэдээ: 2010.07.26-нд нийтлэгдсэн

Өнөөдөр болох үйл явдал

-Монгол-Японы хүүхдүүд, уран бүтээлчид, урлаг сонирхогчдын зурсан зурагтай T-shirt-ийн үзэсгэлэн энэ сарын 24-27-ны өдрүүдэд Тэрэлжид болж байна. Энд Японы соёлыг танилцуулахаас гадна шууд зурж болдог T-shirt зарах гэнэ.

 -Аялал жуулчлалын үндэсний төвийн “Discover Mongolia” төвд “The Mongolian melody

– descendant of the Great Khans” нэртэй монголын ардын урлагийн тоглолт гадаадын жуулчдад зориулан ажлын өдрүүдэд 18.00 цагаас энэ сарыг дуустал болох юм.

-Монголын дуу бүжгийн эрдмийн чуулгын “Монгол урлагийн гайхамшиг” тоглолт өдөр бүр 18.00 цагаас болж байна.

– “Түмэн эх” чуулгын тоглолт өдөр бүр 18.00 цагаас Сеүл рестораний баруун талд, Хүүхдийн парк дотор болж байна.

-Үндэсний дуу бүжгийн “Сарны чулуу” чуулгын тоглолт өдөр бүр 18.00 цагаас болно.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж