Цагдаагийн морин эргүүлийг Волгоградад сэргээв | News.MN

Цагдаагийн морин эргүүлийг Волгоградад сэргээв

Цагдаагийн морин эргүүлийг Волгоградад сэргээв

Цагдаагийн морин эргүүлийг Волгоградад сэргээв

13 жил завсарласны дараа Оросын хотод цадаагийн морин эргүүлийг сэргээсэн байна. Морин эргүүл хотын гудамж талбайд эргүүл хийхийн зэрэгцээ олон хүн цугларсан газруудад хяналт тавина хэмээн Волгоград мужийн Дотоод явдлын газрын дарга Александр Кравченко сэтгүүлчдэд хэллээ.

Морин эргүүлийн эхний ээлжийг албанд гаргах ёслолыг аравдугаар сарын 17-ны Пүрэв гаригт ёслол төгөлдөр хийсэн байна.

"Волгоград хот морин эргүүлийн том нэгжтэй байсан. Харамсалтай нь 2006 онд татан буулгасан. Харин хотын захиргаа, Дотоод явдлын яамны дэмжлэгтэйгээр эргэн сэргээж байна” хэмээн Александр Кравченко хэллээ.

Морин эргүүл мөн “Волгоград Арена” цэнгэлдэх хүрээлэнд спортын арга хэмжээ, тэмцээн зохиогдох үед хэв журмыг сахиулах үүргийн мөн хүлээж байгааг тэр онцоллоо.

Өнөөдрийн байдлаар морин эргүүлд есөн морийг уналгад ашиглах ажээ. Эргүүлийн морины тоог 25-д хүргэх юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-21 103.212.118.28

Монгол, Орос хоёр л ингэж хөгжил дэвших биш ухарч доройтох замаар явах юм даа

Avatar

Очир 2019-10-21 202.131.234.194

Хотын гудамжид биш, харин манай гэрийн хороололд энэ зохимжтой. Явган явснаас дээр, ядаж залхуурахгүй биз дээ.

Avatar

Зочин 2019-10-21 49.0.213.33

Гайхуулах гэж тэнэгтэх юм, хотын гудамж, зам, талбай, явган зам дээгүүр баахан адууны нойтон баас л болно биз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж