ОХУ: Хулгайн контенттой тэмцэхэд хараахан бэлэн болоогүй байна гэв

Хуучирсан мэдээ: 2019.10.21-нд нийтлэгдсэн

ОХУ: Хулгайн контенттой тэмцэхэд хараахан бэлэн болоогүй байна гэв

ОХУ: Хулгайн контенттой тэмцэхэд хараахан бэлэн болоогүй байна гэв

Цахим орчин дахь контентын хулгайд, ялангуяа хулгайн кинонд шийтгэл ногдуулан тэмцэхэд бэлэн биш байна хэмээн ОХУ-ын Соёлын сайд Владимир Мединский сэтгүүлчдэд мэдээллээ.

"Контентын хулгайд шийтгэл ногдуулах сэтгэл зүйн бэлтгэл байхгүй гэж бодож байна. Хулгайлсан барааг хэрэглэснийх нь төлөө шийтгэнэ гэсэн үг шүү дээ, байгаа зүйлийг байгаагаар нь ярья” хэмээн Сайд хэлсэн байна.

Европын улсууд, тухайлбал, Германд хулгайн киног интернетээс татаж үзсэн тохиолдолд таталт болгонд нь 200 еврогийн торгууль ногдуулж байгааг Мединский эш татсан байна.

Зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүйгээр видео контентыг тарааж байгаа интернетийн эх сурвалжийг хаах замаар Орос тэмцэж байгаа юм. Гэхдээ энэ нь бараг “гар ажиллагаатай” байгааг сайд хэллээ. Зохиогчийн эрхийн зөрчилтэй тэмцэх үүрэгтэй Мэргэжлийн хяналтын алба кэйс бүр дээр тусгайлан ажиллах болж байгаа юм.

Соёлын яамны зүгээс энэ зөрчилтэй илүү хатуу чанга, технологийн дэвшлийг ашиглан тэмцэх бодолтой байгааг Мединский хэллээ. Америкийн Netflix, HBO сувгийн стриминг шиг үйлчилгээг Оросын интернетийн платформууд санал болгоно гэж найдаж байгаа хэмээн Владимир Мединский сэтгүүлчдэд хэлсэн байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж