“Сурагч бүр өөртөө эзэн байх нь чухал”

Хуучирсан мэдээ: 2015.09.01-нд нийтлэгдсэн

“Сурагч бүр өөртөө эзэн байх нь чухал”

Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 31-р сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд БСШУ-ны сайд Л.Гантөмөр оролцож тус сургуулийн сурагчдыг авьяасаа нээн хөгжүүлж, том зорилгын араас илүү их амжилт гаргахыг уриаллаа.

Тэрбээр мөн “Зөв монгол хүүхэд” боловсролын шинэ хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Энэ жил суурь боловсролын хөтөлбөр шинэчлэгдлээ. Тиймээс сурагч бүр өөртөө эзэн байж, сурах арга барилыг эзэмших он жил байх болно” гэж онцоллоо.

31-р сургууль  нь өнгөрсөн жилээс математикийн гүнзгийрүүлсэн сургалттай болж, 2015-2016 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид 220 гаруй хүүхэд элсүүлсэн суралцуулж байна гэж БСШУ-наас мэдээллээ.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж