Өөрсдийн гаргасан мөнгөн тэмдэгтийг ашиглана

Хуучирсан мэдээ: 2015.09.01-нд нийтлэгдсэн

Өөрсдийн гаргасан мөнгөн тэмдэгтийг ашиглана

 

Сири, Иракийн газар нутгийн багагүй хэсэгт хяналтаа тогтоосон “Исламын улс” бүлэглэл өөрсдийн гаргасан мөнгөн тэмдэгтийг ашиглахаар болсноо танилцууллаа. Ислам улсын танилцуулсан “Исламын динар” нэртэй алт, мөнгөн зоос удахгүй Мосул, Ниневе зэрэг хотуудад худалдаа наймаанд ашиглагдаж эхлэх гэнэ.

 

“Исламын улс” бүлэглэл эзэлсэн газар нутаг дахь хяналтаа баталгаажуулах зорилгоор мөнгөн тэмдэгт гаргах болсноо өнгөрсөн зургадугаар сард зарлаж байсан юм. Эх сурвалжуудын мэдээлснээр, нэг алтан динар 139 ам.доллартай тэнцэх гэнэ.  Зоосон тэмдэгтүүд дээр дэлхийн газрын зураг, долоон ширхэг буудай дүрслэгдсэн байна.

 

Эх сурвалж: Agence-France Presse

Б.АНХТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж