Долоо хоногийн өрнийн зурхай 2019.X.21- 2019.X.27

Хуучирсан мэдээ: 2019.10.21-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай 2019.X.21- 2019.X.27

Долоо хоногийн өрнийн зурхай 2019.X.21- 2019.X.27

Хонь

Таны зөн совин хүчтэй байх бөгөөд ойрын хугацаанд болох зүйлсийг урьдаас мэдэрнэ. Өөрийн нөөц бололцоогоо дайчлан амжилтад хүрэхийг хичээгээрэй. Юу хүсч байгаагаа бодож тунгаах хэрэгтэй. Долоо хоногийн сүүлээр таны эрүүл мэнд болон ажил төрөлд саад тулгарах бололтой. Хүмүүсийг удирдаж, хэт их заавар зөвлөгөө өгөх нь бусдад таагүй сэтгэгдэл төрүүлнэ.

Үхэр

Романтик долоо хоног. Ганц бие хүмүүс хайр дурлалтай учирна. Гэр бүлийн харилцаанд аз жаргалыг мэдэрч, сэтгэл ханамжтай байх болно. Ажил хэрэгтээ амжилт гаргаж, тушаал ахих магадлалтай. Үүнийг дагаад санхүүгийн байдал сайжирч эхэлнэ. Эрүүл мэнддээ анхаарч, идэвхтэй дасгал хөдөлгөөн тогтмол хийж дадах хэрэгтэй. Гэр бүлийн ахмад настнуудад анхаарал халамж тавих хэрэгтэй.

Ихэр

Албан тушаал ахихад таны зан чанар хамгийн ихээр саад болж байна. Хамт олны итгэлийг олоход анхаарч, багаар ажилла. Ажил хэрэг бүтэлгүйтсэнээс сэтгэлээр унах, бухимдах хандлагатай. Гэвч стресс бухимдлаа гэр бүлдээ гаргах хэрэггүй. Мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж, сурч боловсрох хэрэгтэй. Эрүүл хооллолтын дэглэм баримталж, дасгал хөдөлгөөн хийгээрэй.

Мэлхий

Танд шийдвэрлэх ёстой олон асуудал тулгарна. Зөв дэс дарааллаар урагшилбал бүтэхгүй зүйл гэж үгүй. Ажил, бизнест тооцоо алдсанаас алдагдал хүлээж болзошгүй. Хайр дурлалын харилцаанд үл ойлголцол үүсч, сэтгэл санаагаар унах магадлалтай. Оюуны ядаргаа болон сэтгэл гутралд автах магадлалтай. Энэ долоо хоногт таны санхүүгийн байдал эрс сайжирна.

Арслан

Хүндхэн сорилттой тулгарч, зорилгоосоо буцаж болзошгүй. Ажлаасаа гарах эсвэл оршин суугаа газраа солих бололтой. Бусдын тусламжид найдсанаас өөрөө асуудлаа шийдэхийг хичээгээрэй. Хайр дурлалын харилцаа бүтэмжтэй байх болно. Санхүүгээ сайжруулахын тулд багагүй хөдөлмөрлөх шаардлагатай. Стресс бухимдлаа зөв тайлж сурах хэрэгтэй.

Охин

Долоо хоногийн эхээр хайр дурлалын явдал тун амжилттай байж романтик үйл явдлууд үргэлжилсээр байх болно. Ажил хэргийн байдал тогтвортой байна. Ажил дээрээ магтаалын үг сонсох эсвэл цалингийн нэмэгдэл авах бололтой. Хувийн бизнес эрхлэхээр шийдсэн бол шинэ төлөвлөгөө гаргахад долоо хоногийн сүүлийн өдрүүд хамгийн тохиромжтой. Амралтынхаа өдрийг танд урам зориг өгч чадахуйц зугаатай зүйлсийг хийж өнгөрөө.

Жинлүүр

Долоо хоногийн эхээр ганц бие хүмүүс хайр сэтгэлийн харилцаанд азгүйтнэ. Харин гэр бүлтэй хүмүүс халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэхийн тулд нэгэндээ цаг гаргах хэрэгтэй. Ажил хэргийн улмаас бусадтай муудалцах магадлалтай. Долоо хоногийн сүүлээр сэтгэл санаагаа удирдаж, тайван байхыг од эрхэс сануулж байна.Санхүүгийн нөхцөл байдалд сөрөг өөрчлөлтүүд гарч болзошгүй.

Хилэнц

Сэтгэл санаа тавгүй байна. Ядарч сульдсанаа мэдэрч, хийж буй ажилдаа сэтгэл ханамжгүй болно. Ажил хэрэг уйтгартайгаар хэвийн үргэлжилнэ. Гэр бүл, дотнын хүмүүстэйгээ цагийг өнгөрөөхийг хичээгээрэй. Тэд таны алдсан эрч хүчийг нөхөж, сэтгэлийг тань сэргээж өгөх болно. Алдаа гаргасан ч өөрийгөө хэт буруутгаж, хатуу хандах хэрэггүй. Хөнгөмсөг зангаасаа болж асуудалд орж мэднэ.

Нум

Хайр дурлалд умбана. Хосуудын харилцаанд романтик итгэлцэл батжиж сэтгэл санаа өөдрөг байна. Сэтгэлээ илчлэхэд хамгийн тохиромжтой үе. Гэр бүл, хайр дурлалд хэт анхаарснаас ажил хэргээ умартах хандлагатай. Ажлын эрч хүч сул байх бөгөөд залхуурах хандлага ажиглагдана. Биеэ дайчилж, шаргуу ажиллахыг хичээгээрэй. Санхүүгийн байдал сайнгүй л байна.

Матар

Таны эго хурцаар илэрч гарна. Таны ажил хэрэг бүтэмжтэй, бизнесийн гэрээ хэлцэл амжилттай явагдана. Хайр дурлалын харилцаанд таатай. Хосуудын төлөвлөгөө амжилттай хэрэгжинэ. Эрүүл мэндийн байдал сайжирна. Өр зээлээ төлөхөд хүндрэлтэй байх бололтой. Энэ таныг багагүй бухимдуулах аж.

 

Хумх

Хоёрдмол шинжтэй долоо хоног. Ганц бие хүмүүс шинэ сонирхолтой танилтай болно. Ажил хэрэг хэвийн үргэлжилж, тогтсон орлогоо олно. Бизнесийн шинж төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа долоо хоногийн дунд үе тохиромжтой. Гэр бүлээс гадуур харилцаа, хууралт илчлэгдэх магадлалтай. Итгэлцэл муутай хосууд салахад хялбар байх болно.

Загас

Олон хүнтэй танилцаж, ажлын шинэ найдвартай хамтрагчтай болно. Удаан хугацаанд хэрэгжих бизнесийн шинэ санал хүлээж авах бололтой. Гэвч санхүүгийн боломжоо нарийн тооцох хэрэгтэй. Ажилдаа хариуцлагатай байж, алдаа гаргахаас сэргийлээрэй. Гэр бүлдээ цаг гаргаж, халуун дулаан яриа өрнүүлэх хэрэгтэй. Найз нөхдийн дунд хэрүүл маргаан, үл ойлголцол үүсч болзошгүй.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж