“Миний ах атаман”, “Маш нууц – 1, 2”, “Зүрхний хилэн” зэрэг хит киног үзэгчдэд өргөн барьсан “Фантастик” продакшны уран бүтээлчид арван жилийнхээ ойг угтаж, “37-р точка” олон ангит уран сайхны кино бүтээсэн билээ. Тус кино нь бямба гариг бүр үзэгчдийг дэлгэцний өмнө уяж байгаа гэхэд хилсдэхгүй. Уг бүтээл тус продакшний шижигнэсэн залуусаас гадна шинэ үеийн залуу жүжигчид нь өнгө нэмэн орж ирсэн юм.
Тэдний нэг бол залуусын сэтгэлийг татаад буй Өнчин цагааны ганган Тогосоо буюу залуу жүжигчин Д.Хулан юм. Тэрбээр багаасаа жүжигчин болохыг хүсдэг байсан бөгөөд мөрөөдлөө даган СУИС-т элсэн оржээ. “37-р точка” киноны пробонд олон охидыг ардаа орхин тэнцсэн тэрбээр энэ жил СУИС-ийг төгсөх гэнэ.
Сонирхуулахад, жүжигчин бүсгүйн найз залууг н.Түвшинтөгс гэдэг бөгөөд СУИС-т мөн л жүжигчин мэргэжлээр суралцдаг учраас Тогосоогийн дүрийг эсэргүүцэж, дургүйлхэж хүлээж аваагүй юм гэнэ лээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ