Ар гүнтийн ослын улмаас бэртсэн 3 хүүхдийн биеийн байдал хүнд байна | News.MN

Ар гүнтийн ослын улмаас бэртсэн 3 хүүхдийн биеийн байдал хүнд байна

Хуучирсан мэдээ: 2019.10.21-нд нийтлэгдсэн

Ар гүнтийн ослын улмаас бэртсэн 3 хүүхдийн биеийн байдал хүнд байна

Ар гүнтийн ослын улмаас  бэртсэн 3 хүүхдийн биеийн байдал хүнд байна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Ар гүнтийн даваа орчимд аравдугаар сарын 19-ний өдөр гарсан зам тээврийн ослын улмаас зургаан хүн газар дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, Дотоод хэргийн их сургуулиас Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багийн Замтын-Эх гэдэг газар үйл ажиллагаа явуулдаг “Наранбулаг” амралтын газрын чиглэлд явж байсан 39 зорчигчтой явсан том оврын автобус онхолдсон байна.

Автобусанд гурван бага насны хүүхэд, 36 том хүн зорчиж явсан бөгөөд ослын талаарх дуудлага Нийслэлийн Онцгой байдлын газарт 11.21 цагт иржээ. Алба хаагчид, биеийн байдал маш хүнд 13 хүн, хөнгөн гэмтэлтэй 19, хүнийг дунд оврын автобусаар 13.30 цагт ГССҮТ-д хүргэсэн боловч эмнэлэгт хүрэх замд 36 настай эрэгтэй нас баржээ.

Биеийн байдал хөнгөн 11 хүнийг Төрийн тусгай албан хаагчдийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлсэн бол ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт биеийн байдал маш хүнд гурван том хүн, гурван хүүхэд, биеийн байдал нь дунд зэргийн 13 хүн энгийн тасагт хэвтүүлэн эмчлүүлж байгаа аж.

Урьдчилсан байдлаар тухайн автобусны жолооч ямар нэг согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй бөгөөд жолооч "Автобус огт тоормосгүй болсон учраас осол гарсан" гэх мэдүүлгийг өгсөн бөгөөд энэ ослын шалтгааныг тогтоохоор Тээврийн цагдаагийн албанаас шалгаж буй.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ц"ЭНД 2019-10-21 59.153.112.60

МЭНГЭТ ХАРЫН БУЛАЙ ҮЙЛДЭЛ БҮХ ХАРЪЯА ГАЗРЫНХНЫГ НЬ БАЛАЛЖ БАЙНА. ЭНЭ ШУЛАМ ХУРДАН ЗАЙЛААЧ.

Avatar

зочин 2019-10-21 202.21.127.166

төр нь өөдтэй байсан бол хууль нь чанга байх байлаа, хууль нь чанга байсан бол жолоочоосоо эхлээд айн хуулиа биелүүлдэг болох байлаа, техникийн үзлэгт орчихсон явах байлаа, гэтэл манайд төр ч үгүй, хууль ч үгүй

Avatar

шуналын микроб 2019-10-21 202.70.34.70

Гүнтийн давааг давуулаад чулуун хашаа барьсан нэг мал байна аа. Түймэр гарвал яахав. Бас яасан ч шуналтай юм, яасан ч гэдэс нь хагардаггүй юм хашаагаа зарим газар цүлхийлгэж бариад түүнийг нь зам тойрч байгаа юм. Шууд нураагаад эгц зам барих хэрэгтэйш дээ. Замаар яаваа машин тэр хэсгийг нь мөргөвөл ахиад олон хүн нас барна даа. Хариуцлага тооцдог журманд нь оруулдаг газар гэж байна уу.

Avatar

Um maani bad mi hum! 2019-10-21 122.201.24.63

Yamar hetsuu yum be, ene ih nair naadam idej uuhaa bagasgaya aa, hamaatnii oyutan ohin hicheel ehelsnees hoish 1 sariin dotor 5 dahi niillegendee yavlaa. Ertnii Romiin haant uls suuldee het ih bayar tsengel nair naadamd avtsnaas bolj suirsen uldsen jaahan ur sad ni odoo ch eh orondoo mash yaduu haranhui buduuleg shahagdsan baidlaar nair naadamd tolgoigoo avtuulsan heveeree shoovdorlogdon nud uzuulegden niigmiin hamgiin dood davharga bolon amidarch baina. Bid iim boloh vii l gej aih yum.

Avatar

Зочин 2019-10-21 66.181.169.116

Ум сайн амгалан болтугай. Ийм аймшиг дахин бүү гараасай. Жолооч бүхэн хашир, болгоомжтой байх хэрэгтэй дээ. Гэхдээ ямар албаар онхолдсон биш, хөөрхий. Жолоо барьж буй хүн бүрт өгч буй санамж, анхааруулга шүү!!!

Avatar

Энх-Амгалан огцор 2019-10-21 103.57.94.219

Зочин 50 минутын өмнө 192.82.66.136

Энэ бол ер нь Дарханы зам засварын ажил удаашралтай, бүүр анхнаасаа МУ-ын бодлого, зохион байгуулалттай холбоотойгоос үүдэлтэй алдааны үр, уршиг нь эцэстээ гарч байгаа юм.

Avatar

balai uvsuud 2019-10-21 122.201.24.227

balai uvsuud, uvs zahiral n uvs Baljinnyamiin Naranbulag amraltand humuusee amraah gej honi ogch yavuulsnaas ene osol uusjee. uvsuudiin jalga dovnii uzel olon hunii amind hurlee.

Avatar

иргэн 2019-10-21 202.131.253.66

Эргэлт ороогүй байхад яагаад шороон замаар чигээрээ гарсан юм бол ? уг нь засмал замаараа чигээрээ явсан 20 метр яваад эргэл болох байсан, маш анхааралтай байнгын тооромз гишгээтэй буудаг газар шдээ. жаахан засмалын бараа хараад хаазалчаагүй байгаа даа

Avatar

asdf 2019-10-21 192.82.66.42

yu balairaad bgaan. hoishoo davaad l shoroogoor uruudaj bgashd. door ehnii ergelten deer zasmalruu orj bga. balai sdis ve

Avatar

Зочин 2019-10-21 202.21.109.46

Автобусны жолооч нэртэй малнуудыг яах бэ?

Avatar

Зочин 2019-10-21 202.126.89.142

Осол гарахад хэд хэдэн шалтгаан байна.
1. Маршрут буруу байсан. Олон хүнтэй байж даваа давах зам сонгосон. Үүнийг хэн сонгов.
2. Цаг агаар муу байснаас давааны орой хэсгээр цас хялмаалж халтиргаа үүссэн байсан.
3. Газрын зургаас харахад даваа уруудалтын шулуун хэсгээс эхлэн жолоодлого алдагдсан байж болох нөхцөл байна. Үүнд жолоочийн ур чадвар, замын гадаргуугийн мөстөлт, эсвэл техникийн бүрэн бүтэн байдалаас шалтгаалсан асуудал байх шиг.
4. Тухайн осол огцом эргэлттэй хэсэгт хүрээгүй байсан.

Avatar

Зочин 2019-10-21 192.82.66.136

Энэ бол ер нь Дарханы зам засварын ажил удаашралтай, бүүр анхнаасаа МУ-ын бодлого, зохион байгуулалттай холбоотойгоос үүдэлтэй алдааны үр, уршиг нь эцэстээ гарч байгаа юм.

Avatar

Zochin 2019-10-21 192.82.76.60

Монгол дандаа дөтииг харна тиим өндөр даваагаар олон хүнтэи автобуусаар явдаг. Тоирууч гэсэн урдуур явдаг баиж дээ. Миниихээр бол жлоочиин буруу.

Avatar

Zochin 2019-10-21 192.82.76.60

Баинга осол гардаг зам шүү дээ. Эргэлт хэтэрхии бага радиустаи. Энэ замын зураг хиисэн замыг хүлээж авсан хүмүүсииг шиитгэх хэрагтэи.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж