ХААН Банк &#34Ахлах сургууль–Англи хэл&#34 төслийг дэмжиж байна

Хуучирсан мэдээ: 2015.09.01-нд нийтлэгдсэн

ХААН Банк &#34Ахлах сургууль–Англи хэл&#34 төслийг дэмжиж байна

Хичээлийн шинэ жилийн босгон дээр нийслэлийн алслагдсан сургуулиудын ахлах ангийн сурагчдын англи хэлний мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилго бүхий “Ахлах сургууль–Англи хэл” төсөл нээлтээ хийлээ.

“Ахлах сургууль–Англи хэл” төсөл нь Монгол хүүхдэд тусгайлан зориулсан англи хэлний эрчимжүүлсэн сургалтын технологи бөгөөд төслийн эхний шатанд нийслэлийн Сүхбаатар дүүргийн 71, 58, 35-р сургуулийн 8-р ангийн 400 сурагчийг хамруулан, цаашид урт хугацаанд олон сургуульд үргэлжлэхюм.

Энэхүү төслийг БСШУЯ, “Talk Talk English” төвөөс санаачлан, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч ХААН Банкнаас санхүүжүүлж, дэмжин ажиллаж байна. Төслийн нээлтийн үйл ажиллагаанд ХААН Банкны Улаанбаатарын Иргэдийн банкны захирал Д.Ариунбат, “Talk Talk English” төвийн захирал Тревер Сайрад, 58-р дунд сургуулийн эрдэмтэн багш нар, сурагч багачууд оролцлоо.

ХААН Банк боловсролын салбарыг дэмжсэн олон бодитой ажлыг өрнүүлсээр ирсэн бөгөөд оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлах, оюутан залуусын дунд банкны олимпиад, эрдэм шинжилгээний хурал, илтгэлийн уралдаан зохион байгуулах, сургуулийн сургалтын танхимыг тохижуулах зэргээр уг салбарын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсаар байна.

Энэ удаа дэмжин ажиллаж байгаа “Ахлах сургууль–Англи хэл” төсөл ньЕБС-ийн англи хэлний багш нарын ур чадварыг нэмэгдүүлэх, Монгол хүүхдэд англи хэлийг эзэмшүүлэх шинжлэх ухааны үндэслэл бүхий үр дүнтэй арга зүйг боловсруулах, англи хэлний боловсролыг дэлхийн стандартад нийцүүлэн эзэмшүүлэх ач холбогдолтой юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж