Хөлбөмбөгийн алтан түнш "Арвайн Үндэс" компанийн ивээн тэтгэж буй "Хүрхрээ" үндэсний дээд лигийн шийдвэрлэх 2-р хагасын тойргийн тоглолтууд үргэлжилсээр байна. Өнгөрсөн тойргийн тоглолтууд тун сонирхолтой болж хүснэгтийн байрлалын хувьд ч багуудад жигдхэн боломж нээгдлээ. Та бүхэндээ мэргэн буучид болоод лигийн тэргүүлэгчдийн байрлал мөн ирэх 7 хоногт болох тоглолтуудын хуваарийг дахин танилцуулъя. "Улаанбаатарын Унаганууд" багийн шилдэг довтлогч Ц.Түмэнжаргал сүүлийн 10 тойрогт энэхүү жагсаалтыг тэргүүлсэн хэвээр байна. Гэхдээ "Хоромхон" клубын довтлогч Н.Наранболд өнгөрөгч тойрогт 5 гоолыг оруулсанаар маш хүчтэй тэргүүлэгчийн төлөөх дайралтаа хийлээ. Улирлын төгсгөл хүртэл энэхүү тэмцэлдээн үргэлжилсээр байх болно.
"Улаанбаатарын Унаганууд" өөрсдийн дерби баг "ФС Улаанбаатар" клубыг 2:1 харьцаатай ялж өөрсдийн байрлалаа тун эгзэгтэй үед ахиулсан. ФС Улаанбаатар 30 оноотой лигээ бага зэрэг тасрах янзтай тэргүүлж байсан. Тэдний 6 дараалсан ялалтын цуврал ням гарагт зогссон.
Дараагийн тойрогт "Улаанбаатарын Мазаалайнууд" баг өнжих бол лигийн 4-р байранд бичигдэж буй өнгөрсөн жилийн аварга "Хоромхон" клуб Эрдэнэт хотод зочилж Хангарьд багтай хатуухан тоглолтыг хийнэ. Үр дүн 2 багийн хувьд тун чухал. Лигт ердөө 1 оноотой байгаа "Соёмбын Барсууд" баг харин МХБХ-ны талбайд "СэлэнгэПресс" багийн эсрэг тоглох хуваарьтай байна. СэлэнгэПресс 3 дараалсан ялагдалтайгаар лигийн 5-р байранд бичигдэж байна.Харин энэ тойргийн хамгийн шилдэг тоглолт лигийн тэргүүлэгч болон тэдний ардаас нэг тойрог дутуу 2 онооны ард бичигдэж байгаа Эрчим багуудын тоглолт байх болно. Энэхүү тоглолт ням гарагийн 15:00 цагаас "ТЭЦ-4" Эрчим багийн талбайд явагдана. Тус тоглолттой зэрэгцэн МХБХ-н талбайд "Улаанбаатарын Унаганууд" болон "Дэрэн" клубууд тоглох юм байна.
Эх сурвалж:www.the-mff.mn