Хятадын уламжлалт анагаах ухаанд нүүрний арьсны өөрчлөлтүүд нь дотор эрхтний эрүүл мэндтэй холбоотойг байдаг гэж үздэг. Хэрэв дараах шинж тэмдгүүд таны нүүрний арьсанд илэрч байвал ямар шалтгаантай болохыг нь мэдэх боломжтой.
Дух – давсаг болон нарийн гэдэс
Өөрчлөлт: Батга гарах, тослогдох
Шалтгаан: Хэт их согтууруулах ундаа, сахар, тостой хоол, болон ядаргаанаас болдог.
Хөмсөгний хооронд – Элэг
Өөрчлөлт: Батга гарах, тослогдох
Шалтгаан: Хоол хүнс, тэжээлийн дутагдал, улаан мах хэтрүүлэн хэрэглэх, харшил, ходоодны үйл ажиллагаа муудах
Нүд, нүдний доогуур – Бөөр
Өөрчлөлт: Арьс нь харлах, сааралтах, хавдах
Шалтгаан: Тамхи татах, архи уух, цусны эргэлт, зүрхний үйл ажиллагаа муудах
Хамар – Зүрх
Өөрчлөлт: Батга, толбо, тослогдох
Шалтгаан: Гадаа удаан зогсох, агаарын бохирдол, гэдэс дүүрэх, цусны даралт өндөрсөх
Хацар, шанаа – Уушиг ба бөөр
Өөрчлөлт: Цонхийх, батга, толбо
Шалтгаан: Тамхи татах, хэт ядаргаа, муу хоол идэх, сахарын хэт хэрэглээ
Уруул, эрүү – Ходоод, гэдэс
Өөрчлөлт: Батга, хар толбо, арьс цонхийх
Шалтгаан: Өөх тостой хоол их идэх, кофе хэтрүүлэх, архи уух, бага унтах, ядаргаа
Эх сурвалж: healthyfoodstar.com