Шинэ-Зеланд улс төрийн далбаагаа өөрчлөхөөр зэхэж байна. Энэ ажлын хүрээнд төрийн далбааны дөрвөн шинэ загварыг эцсийн байдлаар сонгон шалгаруулснаа өнөөдөр /IX.1/ олон нийтэд танилцуулжээ. Шинэ-Зеландын шинэ төрийн далбааны эцсийн загваруудыг 10 мянга гаруй бүтээлээс шалгаруулсан аж. Шинэ-Зеландын шинэ төрийн далбааны загваруудад ард түмний соёл, спортын уламжлал, онцлогыг тусгаж өгсөн байна.
Төрийн далбааны дөрвөн шинэ загвараас ирэх арваннэгдүгээр сард олон нийтийн санал асуулгаар нэгийг нь эцэслэн тодруулах аж. Улмаар ирэх оны гуравдугаар сард тэрхүү сонгогдсон төрийн далбааны загвараар одоогийнхыг солих эсэхийг дахин бүх нийтийн санал асуулгаар шийдвэрлэх гэнэ.
Их Британийн колонид байсан Шинэ Зеланд улсын төрийн далбаанд Их Британийн төрийн далбааны “Union Jack”-ын дизайн орсон байдгийг өөрчлөхөөр зэхэж байгаа юм.
Эх сурвалж: Times.com
Б.АНХТУЯА