Г.Занданшатар: Тусгаар тогтнолыг юугаар ч сольж болшгүй үнэ цэнэтэй | News.MN

Г.Занданшатар: Тусгаар тогтнолыг юугаар ч сольж болшгүй үнэ цэнэтэй

Г.Занданшатар: Тусгаар тогтнолыг юугаар ч сольж болшгүй үнэ цэнэтэй

Г.Занданшатар: Тусгаар тогтнолыг юугаар ч сольж болшгүй үнэ цэнэтэй

Монголын ард түмэн 1945 оны 10 дугаар сарын 20-ны өдөр улс орныхоо бүрэн эрх, тусгаар тогтнолыг Бүх ард түмний санал асуулгаар баталгаажуулан тунхагласны 74 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ түүхэн чухал үйл явдалтай холбогдуулан МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооноос “Тусгаар тогтнолын үнэ цэнэ” эрдэм шинжилгээний хурлыг Гадаад харилцааны яаманд зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцож, үг хэлсэн юм.

Тэрбээр, БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэндийн удирдлага дор зохион байгуулсан Монгол Улсын тусгаар тогтнолын төлөөх Бүх ард түмний санал асуулгын түүхэн тэмдэглэлт өдрийн мэндийг хуралд оролцогчид болон Монголын ард түмэндээ дэвшүүлэв. “Энэ түүхт өдрийг монгол хүн бүр, та бид, бидний үр хүүхэд, хойч үе ямагт эрхэмлэн дээдэлж, санан тэмдэглэж байх учиртай” гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар онцлон тэмдэглээд, хуралд оролцож буй Г.Бумцэндийн зээ охин Долгорсүрэн, Х.Чойбалсангийн зээ охин Ч.Хулан, Ю.Цэдэнбалын төрсөн дүү Ю.Жавзан, нагац дүү Сүрэн нарт талархал илэрхийллээ. УИХ-ын дарга Г.Занданшатар энд хэлсэн үгэндээ “Бүрэн эрхт улсынхаа тусгаар тогтнолыг Монголын ард түмэн батлан илэрхийлсэн аравдугаар сарын 20 бол түүхэн өдөр. Түүх үнэнээрээ байх ёстой. Цагийн урсгалд бүдгэрч, мартагдах ёсгүй. Тухайн үед БНМАУ-ын иргэдийн 54 хувь нь л бичиг үсэг мэддэг байсан ч сонгуулийн насны 487 мянган иргэний 98.6 хувь нь тусгаар тогтнолын төлөө 100 хувь саналаа өгсөн. Энэ түүхийг манай ахмад үеийнхэн бүтээсэн. Тусгаар тогтнол гэдэг бол юугаар ч сольшгүй үнэ цэнэ. Ардчилал, эрх чөлөөний маань үндэс суурь нь тусгаар тогтнол юм” гэж онцоллоо.

Тэрбээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд 74 жилийн өмнөх тусгаар тогтнолын санал асуулгын үр дүнг баталгаажуулж, Монгол Улсын тусгаар тогтнолын талаарх ямар нэгэн санал асуулга ирээдүйд явуулахыг хориглосон заалт оруулсныг тэмдэглэв.

“Бид өнгөрсөн түүхээ санаж, сургамж авч, өөрчлөгдөн шинэчлэгдэж, хөгжин дэвшиж байх учиртай. Энэ хэвээрээ байгаад байж болохгүй нь тодорхой байна. Тиймээс өнгөрсөн 27 жилийнхээ алдаа оноог дүгнэж, 10 гаруй жил ярилцаж мэтгэлцсэн ч шийдлээ олоогүй байсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг шийдэх ёстой гэж бид үзсэн. Улс гэр нь хүчирхэг, хүн ард нь баян чинээлэг, эрүүл саруул, эрдэм боловсролтой улсыг цогцлоон бүтээхийн төлөөх түүхэн сонголтын өмнө бид ирээд байна.

Монгол төрийн зүтгэлтэн Дансранбилэгийн Догсом гуай “Бидний ард түмэн хүн бүр дор бүрнээ хичээн зүтгэж, хөдөлмөрлөж тэмцвээс гэр орноо өөд нь татаж чадна” гэж хэлсэн байдаг. Үнэхээр монгол хүн бүр ажиллаж хөдөлмөрлөж, санаа нэгдэн зүтгэж байж л гэр орноо ч, улс орноо ч өөд нь татна. Монголчууд Үндсэн хуулийн болон нийт нийгмийн өөрчлөлт шинэчлэлт, зөв үйл хэргийн төлөө санаа сэтгэл нэгдэн зүтгэх хэрэгтэй байна. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжээрэй гэж Та бүхэндээ хандан уриалж байна. Энэ бол 1945 оны аравдугаар сарын 20-ны тусгаар тогтнолын үйл хэргийн үргэлжлэл юм шүү” гэж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгийнхээ төгсгөлд онцлон тэмдэглэлээ.

ЭХ СУРВАЛЖ: PARLIAMENT.MN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2019-10-20 103.212.119.166

Odoo l neg yum oilgoj baigaa yumuu

Avatar

Зочин 2019-10-20 104.244.74.97

тэнэг н**ш байна шүү дээ

Avatar

зочиД 2019-10-20 202.21.97.90

ИХХУРЛЫН ДАРГАА ТА ТУСГААР ТОГТНОЛЫН ТАЛААР МАШ ЗӨВ ХЭЛЛЭЭ ТЭГВЭЛ ОРОН СУУЦНЫ ОРШИН СУУГЧДЫН ОРЛОГОО ШУДАРГА ЁСНЫ ТООЦООНД ОРУУЛЖ ДАВХАР ТӨЛБӨР СӨХ-ГЭДЭГ ДУРААРЫН ХЭМЖЭЭГЭЭРЭЭ МӨНГӨ НЭХДЭЖ ДЭЭРЭМДДЭГ МЭРГЭЖЛИЙН БУС ЦАХИЛГААН ЦЭВЭР БОХИР УС ДУЛААНЫ ТАЛААР ЮҮ Ч МЭДЭХГҮЙ ГУТАЛЧИН ОЁДОЛЧИН ГОЛДУУ ЭМЭЭ ӨВӨӨ НАРЫН ЛУЙВАРЫН ГАЗАР БИЙ БОЛГОСОН ХУУЛИА ЦУЦЛАЖ ХҮЧИНГҮЙ БОЛГОХГҮЙ БОЛ 76 ТА НАР ДАХИН СОНГОГДОНО ГЭДЭГ БИТГИЙ САНА ТУСГААР ТОГТНОЛЫН ТАЛААР ТА ИРГЭДЭЭ ХАМГААЛАХ ҮҮРЭГТЭЙШҮҮ

Avatar

зочиД 2019-10-20 202.21.97.90

их ХУРЛЫН ДАРГАА ТА ТУСГААР ТОГТНОЛЫН ТАЛААР МАШ ЗӨВ ХЭЛЛЭЭ ТЭГВЭЛ ОРОН СУУЦНЫ ОРШИН СУУГЧДЫН ОРЛОГОО ШУДАРГА ЁСНЫ ТООЦООНД ОРУУЛЖ ДАВХАР ТӨЛБӨР СӨХ-ГЭДЭГ ДУРААРЫН ХЭМЖЭЭГЭЭРЭЭ МӨНГӨ НЭХДЭЖ ДЭЭРЭМДДЭГ МЭРГЭЖЛИЙН БУС ЦАХИЛГААН ЦЭВЭР БОХИР УС ДУЛААНЫ ТАЛААР ЮҮ Ч МЭДЭХГҮЙ ГУТАЛЧИН ОЁДОЛЧИН ГОЛДУУ ЭМЭЭ ӨВӨӨ НАРЫН ЛУЙВАРЫН НАЗАР БИЙ БОЛГОСОН ХУУЛИА ЦУЦЛАЖ ХҮЧИНГҮЙ БОЛГОХГҮЙ БОЛ 76 ТА НАР ДАХИН СОНГОГДОНО ГЭДЭГ БИТГИЙ САНА ТУСГААР ТОГТНОЛЫН ТАЛААР ТА ИРГЭДЭЭ ХАМГААЛАХ ҮҮРЭГТЭЙШҮҮ

Avatar

Зочин 2019-10-20 203.91.112.146

НААД ХУДАЛ ТУСГААР ТОГТНОЛ ЭД НАР ЧИНЬ УИХ ЗГ ГИШҮҮД ТӨРИЙН ДЭМЖЛЭГТЭЙ ТЕНДРЭЭР БАЯЖСАН ХЭДХЭН КОМПАНИД Л ХЭРЭГТИЭЙ БАЙХ МОНГОЛЫН АРД ТҮМЭНД БОЛ ЭЛБЭГ ХАНГАЛУУН ИДЭХ ХООЛ ӨМСӨХ ХУВЦАС ОРОН БАЙРТАЙ БАЙВАЛ ТУСГААР БАЙНУУ КОЛОНИ БАЙНУУ ТҮЙ Ч ХАМААГҮЙ
ХАРИН Ч ХЯТАД ЯПОН ЮМУУ АЛЬ НЭГ ХҮЧИРХЭГ УЛСЫН КОЛОНИ БАЙВАЛ АРАЙ ИЛҮҮ АМЬДРАХ БАЙХ

Avatar

Ene 2019-10-20 66.181.176.42

Энэ ёстой тэнэг утсан хүүхэлдэй

Avatar

Зочин 2019-10-20 178.128.104.139

Энийг тэр 74 жилийн өмнөх рүү нь явуулчих юмсан

Avatar

Үнэн 2019-10-20 64.119.24.236

Тусгаар тогтнолд үлэмж халтай нэг байгууллага бий болсон нь УИХ юм. 1992 оны үндсэн хуульд байгаа төрийн эрх барих дээд байгууллага гэсэн буруу заалт нь УИХ – ыг " галзуугийн эмнэлэг" болгон хувиргав . Бүрэн эрх нэрээр иргэдээсээ илүү эрх эдлэх , хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй болж сэтгэцийн өвчтөний зиндаанд очсон үнэн ичмээр , үнэхээр аймаар байгууллага. Иргэдээс илүү эрх хэрэггүй.

Avatar

зочин 2019-10-20 64.119.26.43

тусгаар тогтнолыг өвөг дээдэс минь халуун амь цусаараа хойч үеийн бидэнд авчирсан харин юугаар ч орлуулшгүй тусгаар тогтнолыг төрийн өндөр дээд албан тушаалтнууд хурган даргууд төрийн бүхий л шатны ажилтнууд та нарын үйлдэл бодол үг тусгаар тогтнолд ихээхэн хамааралтай гэдгийг хатуухан хэлчихье

Avatar

GGG 2019-10-20 182.160.2.23

Values of independence

Avatar

Зочин 2019-10-20 49.0.213.35

Хэн түүнийг ойлгохгүй байгаа юм, гахай хоншоорт битгий худлаа номчирхоод бай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж