МЭДЭГДЭЛ | News.MN
МЭДЭГДЭЛ

Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага (Financial Action Task Force буюу ФАТФ)-аас 2019 оны аравдугаар сарын 18-ны өдөр олон улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааны хэрэгжилтийг сайжруулах явцын талаар мэдэгдэл гаргалаа.

Энэхүү мэдэгдэлд, 2017 оны Харилцан үнэлгээний тайлан батлагдаж, хяналтад оруулснаас хойш Монгол Улс холбогдох хууль, тогтоомж журмыг шинэчилж нэвтрүүлснээр олон ахиц дэвшил гарсныг онцолжээ. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны үр дүнтэй байдлаа нэмэгдүүлэх, дутагдлаа засаж сайжруулах чиглэлээр Монгол Улс ФАТФ болон Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх байгууллагатай хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх улс төрийн дээд түвшний хүсэл зоригоо илэрхийлснийг тэмдэглэсэн байна.

ФАТФ гишүүддээ хяналтанд оруулсан улс орнуудын эсрэг аливаа хориг арга хэмжээ авахыг шаардаагүй нь гадаад төлбөр тооцоо саатах, төлбөрийн карт хүчингүй болох, гадаад валютын урсгал багасах зэрэг шууд сөрөг нөлөөлөл үүсгэхгүй болохыг харуулж байгаа юм.

Монгол Улсын эдийн засаг төлөвлөсөн хэмжээндээ өсч, төсөв алдагдалгүй, худалдааны болон төлбөрийн тэнцэл ашигтай гарч гадаад валютын нөөц өсч эдийн засгийн эрсдэл даах чадвар сүүлийн 3 жилд үлэмж сайжирлаа. Монголбанкны зүгээс ФАТФ-ын хяналт нь төлбөр тооцоог зогсоох, санхүүгийн хэвийн зуучлалыг тасалдуулах, эдийн засгийн өсөлт, төгрөгийн тогтвортой байдлыг алдагдуулах нөхцөлийг үүсгэхгүй, үүсч болох нөлөөллийг эдийн засгийн өнөөгийн хүчин чадлаар шийдвэрлэх бүрэн бололцоотойг үүгээр мэдэгдэв. Иймд ханшийн богино хугацааны зохиомол савлагаа үүсгэж, зах зээлийг төөрөгдөлд оруулах оролдлого гаргахгүй байхыг анхааруулж байна.

МОНГОЛБАНК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ИРГЭН 2019-10-20 202.126.89.58

2700 гарсан шүү дээ

Avatar

Зочин 2019-10-20 103.212.117.10

Ханш 2690 хүрчихээр айж сүржигнэж байгааг нь. Монгол банкинд сүүлийн 3 жилийн дотор МАН-ын буг чөтгөрүүд үүрлэсэн. 60 тэрбумаар орж ирсэн МАН-ын гишүүдийн үй олон чадваргүй хүмүүсээр дүүрсэн. Тэнд ажиллаж байсан чадвартай, улс төрөөс ангид, ядаж гадаадынхантай яриа хэл амаа олчихдог хүмүүс нь бүгд гараад явчихсан юм билээ. Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан болон түүний орлогч Эрдэмбилэг, Лхагвасүрэн нар огцорч чаддаг мэддэг хүнд нь энэ ажлыг өгөх хэрэгтэй. Зайлж үз!!!

Avatar

Зочин 2019-10-20 108.172.124.216

МОнгол Банк улиг болсон худлаа юм донгосч байна. ийм тийм сайн узуулэлт гарсан гээд. Гол нь наана чин мөнгөо угааж бохир мөнгөөрр Монголийн банкууд уйл ажиллагаа явуулж байна гэж байгаа болохоос худлаа унэн эдий н засаг оссон гэж тоо хэлүүклэх гээд байгаа ум биш. Та нар олон улсийн хууль дурэм зорчоод хууль бусаар мөнгө эргэлдүүлж тэрэндээ арга хэмжээ авахгуй байна л гэж бгаа ш дээ. Монголчуудаа дандаа худлаа юм ярьж хуурдаг шигээ гүрийгээд тэнэгтээд бх юм

Avatar

Зочин 2019-10-20 66.181.176.129

Оюу Толгойг л зүгээр орхи гэж шантаажлаад байна аа даа. Халаасанд гараа шаачихаад харвал хохьно шүү гээд байгаатай л адил юм даа

Avatar

Зочин 2019-10-20 115.65.93.30

Монгол банк, Хууль зүйн яам, Засгийн газар, УИХ-ын гишүүд, Улсын прокурорын ерөнхий газар үүрэгт ажлаа "хангалтгүй муу" гүйцэтгэсэн гэдэг дүн тавиулсан юм биш үү? Тэгэхлээр дээрх байгууллагын удирдлага ба ажилтнуудтай хариуцлага тооцох ёстой болсон юм биш үү? Монголын гуравхан сая ард түмэн дахиад хэдэн жил зовох, өлсөх, өвдөх, шаналах, ядуурах, архин далайд живэх ёстой вэ?

Avatar

Гуцоо 2019-10-20 103.57.94.219

Шившиг болов. Монгол банкин дахь 60 тэрбумын томилгоонууд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцор. МБ-ны ерөнхийлөгч Баяртсайхан, дэд ерөнхийлөгч Лхагвасүрэн, дэд ерөнхийлөгч Очирхүүгийн хүү Эрдэмбилэгт, Миеэ, Сү-ийн хүүхдүүд бүгд огцорч зайл

Avatar

Зочин 2019-10-20 203.169.50.113

Гадаад шилжүүлэгтэй холбоотой ААНүүдэд үүсэх НЭМЭЛТ зардалыг монгол банкаас олох юмуу?

Avatar

Зочин 2019-10-20 49.0.213.33

FUCKING BOM

Avatar

Зочин 2019-10-20 202.179.31.22

хэнэээ огцроочэээээ

Avatar

Зочин 2019-10-20 202.21.108.245

Ийм байдалд оруулсан хүмүүс нь өөр хэн ч биш зөвхөн төр засгийн толгойд шургалан эрх мэдэлд хүрч олон жил хулгай хийж бгаа хулгайчууд. Тиймээс хаа хамаагүй хүмүүс рүү дайрах биш тэр хулгайч нартайгаа л ажилла, монгол банкны малнуудаа.

Avatar

Зочин 2019-10-20 202.9.43.187

Хэ хэ.

Avatar

Зочин 2019-10-20 182.160.1.136

Оюутолгой руу дайрдаг өвчтэй хүмүүс их байх юм. Харин ч Оюутолгой Монголын аврал юм шүү. Монголчууд Оюутолгой төслийг дэмжиж байгаа.

Avatar

иргэн 2019-10-20 202.179.26.248

Монгол Банк Ард иргэд ээ Хуурах гэж Бүү оролд ,

Avatar

Зочин 2019-10-20 49.0.213.35

Монголбанк ч дэлхийн шившиг болж дээ

Avatar

Зочин 2019-10-20 66.181.171.34

Олон улсын байгууллагуудтай хуйвалдаж Оюу толгойнхон манайхыг энэ жагсаалтад оруулж байгаа юм. Одоо удахгүй Оюу толгойнхон энэ жагсаалтаас аварна. Орлого жаахан нэмэгдэнэ. Ухамсрын шанаа маягтай л юм. Үүний хариуд манайхан Америкуудад энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй цэргийн тоогоо багасгаж, Шанхайд элсэх боломжийг илүү судална гэж хариу барих хэрэгтэй. Жаахан том дугарна шүү. Тагнуулын байгууллага Оюу толгойнхныг тагнах ажлаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Авилгыг дэврээгч ганц нэг гарыг нь барь.

Avatar

altai 2019-10-20 103.57.92.174

Яг зэв тарган баньди шиг байл даа

Avatar

Зочин 2019-10-20 66.181.171.34

Олон улсын байгууллагуудтай хуйвалдаж Оюу толгойнхон манайхыг энэ жагсаалтад оруулж байгаа юм. Одоо удахгүй Оюу толгойнхон энэ жагсаалтаас аварна. Орлого жаахан нэмэгдэнэ. Ухамсрын шанаа маягтай л юм. Үүнийх нь хариуд манайхан Америкуудад энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй цэргийн тоогоо багасгаж, Шанхайд элсэх боломжийг илүү судална хариу барих хэрэгтэй. Жаахан том дугарна шүү. Тагнуулын байгууллага Оюу толгойнхныг тагнах ажлаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Авилгыг дэврээгч ганц нэг гарыг нь барь.

Avatar

Зочин 2019-10-20 192.82.69.15

Тэнэгт!

Avatar

иргэн 2019-10-20 103.57.92.174

Бусдын өмнө шарваганах болохоор л ичих булчирхай нь ажиллагаагүй энэ ха л ха хүмүүс

Avatar

Зочин 2019-10-20 202.179.8.210

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх ямар ч шаардлага байхгүй.

Avatar

Зочин 2019-10-20 66.181.161.39

Бумялагчаа одоо тайвшир айн зүгээр өөр ажил олж хий

Avatar

зочин 2019-10-20 192.82.72.154

амралтын өдрүүд далимдуулж зориудаар валютын ханшаар тоглож бгаа хэсэг бүлэг этгээдэд нэн яаралтай хариуцлага тооцооч эдиын засагтмаш хохиролтой юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж