“Sunshine” хотхоны шугам сүлжээг угааж, хадваргүйжүүлж байна

Хуучирсан мэдээ: 2019.10.20-нд нийтлэгдсэн

“Sunshine” хотхоны шугам сүлжээг угааж, хадваргүйжүүлж байна

“Sunshine” хотхоны шугам сүлжээг угааж, хадваргүйжүүлж байна

Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах “Sunshine” хотхонд гэдэсний халдварт өвчин гарсантай холбоотойгоор Пүрэв гарагийн орой нийслэлийн онцгой комисс хуралдаж яаралтай арга хэмжээ авч ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежерт үүрэг болгосон.

Тус ажлын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтэс, Захиргааны удирдлага, санхүүгийн хэлтэс, Дотоод хяналтын хэлтсийн дарга болон Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ, тус хотхоныг хариуцан ажилладаг “Голдкомпас” ХХК-ний удирдлагуудтай уулзаж шуурхай арга хэмжээ авах талаар чиглэл өгч амралтын өдрүүдэд тус хотхонд ажиллаж ариутгалын болоод бусад авах шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-аас усны машин гаргаж тус хотхоны 5 байрны 340 айл өрхийн, 1000 гаруй хэрэглэгчдийг зөөврийн усаар хангаж байгаа бөгөөд, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын ажилтан албан хаагчид “Голдкомпас” ХХК-ны ажилчидтай хамтран хэрэгцээний халуун, хүйтэн усны шугам сүлжээг угааж, халдваргүйжүүлэх арга хэмжээг авч ажиллаж байна.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж