Ирэх онд цэцэрлэгүүдийг компьютержүүлнэ | News.MN

Ирэх онд цэцэрлэгүүдийг компьютержүүлнэ

Ирэх онд цэцэрлэгүүдийг компьютержүүлнэ

Ирэх онд цэцэрлэгүүдийг компьютержүүлнэ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг бямба гаригт Баянхонгор аймагт ажиллаж, хөгжимт драмын театрт уулзалт хийлээ. Салбарын сайд энэ онд 21 аймаг, нийслэлийн алслагдсан дүүргүүдэд хүрч ажиллахыг зорьсон бөгөөд аймгуудын 15 дахь нь Баянхонгор байв.

Уулзалтаар боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын 2019 оны гурван зорилтын хэрэгжүүлэлтийг танилцуулж, нийгмийн гэрэл гэгээ болсон дөрвөн том салбарын уялдаа холбоог хангаж, сэтгэл гаргаж хариуцлагатай ажиллахыг үүрэг чиглэл болголоо.

Уулзалтад оролцогчдын асуултад хариулахын зэрэгцээ Баянхонгор аймгийн хэмжээний 43 цэцэрлэгийг компьютержүүлэх, 4 дүгээр цэцэрлэгийн засвар, 11 дүгээр цэцэрлэгийн гал тогооны зарим тоног төхөөрөмжийг шийдвэрлэж өгөхөө илэрхийлэв.

Томилолтын хүрээнд салбарын хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний явцтай, тухайлбал, Баянхонгор хотод баригдаж буй 960 хүүхдийн суудал бүхий 5 дугаар сургууль, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын дунд сургуулийн шинэ барилгын ажилд тулгамдаад буй асуудалтай танилцав.

БСШУС-ын сайд өнөөдөр  Говь-Алтай аймагт ажиллаж байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

. 2019-10-20 122.201.22.125

зүгээр л зайлаад өгцгөө. одоо бүр худлаа ш*** юм дуусаад солиорч өглөө

Avatar

Зочин 2019-10-20 49.0.213.33

Бас хэн нэгнийх нь шахаа юу, аягүй бол Тимон л Жидүүгээс авсан мөнгөөрөө хог авчирч хэд нугалж шахна, тэгээд 2020 онд дахиад л гарч ирнэ, тэгээд бүр том гарын авилгалч болно

Avatar

Зочин 2019-10-20 64.119.18.66

Чи ирэх жил гэхэд сайдаараа байхгүй л дээ,ккк бүү худал донгос

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж