Явган зорчигч өөрөө удирддаг гэрлэн дохио маргаашнаас ашиглалтад орно | News.MN

Явган зорчигч өөрөө удирддаг гэрлэн дохио маргаашнаас ашиглалтад орно

Явган зорчигч өөрөө удирддаг гэрлэн дохио маргаашнаас ашиглалтад орно

Явган зорчигч өөрөө удирддаг гэрлэн дохио маргаашнаас ашиглалтад орно

Явган зорчигч өөрөө удирддаг гэрлэн дохио маргаашнаас ашиглалтад орохоор болжээ. Энэ талаар Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр өнгөрөгч баасан гаригт цахим хуудастаа  “Яармагийн замын явган зорчигч нарт зориулсан гэрлэн дохио бүхий гарцаар гарах явган зорчигч өөрөө удирддаг гэрлийн товчлуур тавьсан ба ирэх даваа гаригаас ажиллаж эхэлнэ.

Хөдөлгөөний эрчмээс үл хамааран явган зорчигч байхгүй тохиолдолд ч хориглосон улаан гэрэл асч хөдөлгөөнийг саатуулдаг байсныг өөрчилж явган зорчигч ирсэн тохиолдолд өөрсдөө асаах боломжтой болж байгаа ба замын хөдөлгөөний эрчим нэмэгдэж жолооч нар шаардлагагүй зогсолт хийхгүй болж байна. Явган зорчигч гарцаар гарах үедээ товчлуурыг дарж ямар гэрэл асч байгаагаас үл шалтгаалан 15-20 секундийн дараа зөвшөөрсөн ногоон гэрэл асч явган зорчигч гарцаар зам хөндлөн гарах боломжтой болж байгаа юм. Харин жолооч нар үүнээс үл хамааран гэрэл дохионы зохицуулга бүхий явган хүний гарцын орчим хурдаа тохируулж анхаарал болгоомжтой яваарай” гэжээ.

Самбуугийн Энхтөр-н зураг.

Самбуугийн Энхтөр-н зураг.

Самбуугийн Энхтөр-н зураг.

Э.АРИУН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
59
ЗөвЗөв
15
ХахаХаха
10
ГайхмаарГайхмаар
7
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-20 202.55.180.58

boon osol avaar garah bhda ngo garudn gantsaraa gartsar garh ged hurdtai yvsan mashinu urduur orood ngo nogoon gerel gent asad zogsoj diilhvvvv

Avatar

Зочин 2019-10-20 103.14.37.8

Энэ их хэрэгтэй зүйл байгаа юм, хүн байхгүй байхад хэн гарах гэж дарах вэ дээ.

Avatar

Тэнэгүүд 2019-10-20 66.181.161.67

Юм болгоны араас олон долоон юм хуцна муусайн ажилгүй бусдыг өөнтөглөгч нар. Дуугүй ажлаа хийгээд дүрмээ дагаад яваач. Хийхээр нэг хуцна, хийхгүй бол бас хуцна

Avatar

Очир 2019-10-20 202.131.234.194

За одоо л нэг ухаан орох шиг боллоо, зарим хүмүүс.

Avatar

ИРГЭН 2019-10-20 66.181.165.246

ОДОО Л БАР БОЛОХ НЬ УУ? САНСАРЫН ХӨЛӨГ НИСГЭЧИХСЭН ЮМ ШИГ ЯАСАН ИХ СҮРЖИГНЭХ ЮМ БЭ? УДАХГҮЙ ЭНД ТЭНД ХОГИЙН САВ БАЙРЛУУЛЛАА ГЭЖ МЭДЭЭ БИЧИХ НЬ ,,,

Avatar

Зайлан насс 2019-10-20 66.181.161.43

Тэгж бичсэн ч яадгын, улс хөгжөөд бүтээгээд байна шүү гэдгээ харуулж байна! Хэлэхгүй хийхээр хийсэн юм уу гэнэ. Хэлэхээр өөрийгөө магтлаа гэнэ. Лай шүү! Өөрийгөө хичээ мэдэв үү!!

Avatar

nn 2019-10-20 66.181.187.223

odo camera tavih heregtei tegehgu bol nogoon gerleer yaarmagin zamd joloochid dairch ***h gd bdag yum

Avatar

Зочин 2019-10-20 24.12.0.213

1890 ond suurin soyoltoi uls ornuud ashiglaj bdg bsn bn lee

Avatar

zochin 2019-10-20 59.153.87.47

ter neg hanz manziig arilgaj bolodoggui yum uu

Avatar

Зочин 2019-10-20 103.26.195.245

Америкт бүх гарц дээр энэ товч байдаг, дараад зөвшөөрөх гэрэл асахыг хүлээнэ. Хэрэгтэй эд дээ.
Ялангуяа явган хүний хөдөлгөөн багатай гарц дээр, ямар ч хүн байхгүй байхад заавал явган хүн гаргах гээд асаагаад байх шаардлагагүй машины хөдөлгөөн чөлөөтэй явж л байна, явган хүн ирээд ънопоо дараад ногоон гэрлээр гарна аюулгүй. Харин жолооч нар л гэрлээ сайн анхаарч явган хзнийг хүндлэх хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-10-20 122.201.21.102

Нэг хүүхэд дараад гараагүй байхад дараагийн өвгөн дараад гоё бантан хутгах нь дээ Дэлхийгээс хоцорсон Монгол үхэрнүүд дуртай газраа л билчих юм даа

Avatar

zochin 2019-10-20 59.153.87.47

iljig z**l chamd hamaagui

Avatar

Зочин 2019-10-20 119.40.100.170

yadaj ter hanz usgii arilgaj boldoguim bh daa.

Avatar

덜군 2019-10-20 211.36.158.107

Hanz bish 한글 bna

Avatar

Зочин 2019-10-20 64.119.27.74

Энэ замд баахан түгжрэл үүсэх юм байна даа

Avatar

Kkk 2019-10-20 98.253.30.34

Daranguut l shuud nogoon asahguiee bvv sanaa zov.

Avatar

irgen 2019-10-20 192.82.68.74

medeej neg negeeree tsuv ireed daraad l bn doo

Avatar

Зочин 2019-10-20 130.149.80.199

Үхэрнүүд ойлгохгүй байх даа энэд бас нарийн хүний ухаан шаардах зүйл дээ

Avatar

Зочин 2019-10-20 202.9.42.34

Зөв байна. Гадаадын орнуудад Явган хүний хөдөлгөөн багатай газар ийм дохио таьсан байдаг.

Avatar

Зочин 2019-10-20 202.9.43.0

Хоёр гураван хүн цуглаж дарж байгаарай дээр байсан юм нэг нэгээрээ дараад яршиг болдог шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж