Явган зорчигч өөрөө удирддаг гэрлэн дохио маргаашнаас ашиглалтад орно

Хуучирсан мэдээ: 2019.10.20-нд нийтлэгдсэн

Явган зорчигч өөрөө удирддаг гэрлэн дохио маргаашнаас ашиглалтад орно

Явган зорчигч өөрөө удирддаг гэрлэн дохио маргаашнаас ашиглалтад орно

Явган зорчигч өөрөө удирддаг гэрлэн дохио маргаашнаас ашиглалтад орохоор болжээ. Энэ талаар Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр өнгөрөгч баасан гаригт цахим хуудастаа  “Яармагийн замын явган зорчигч нарт зориулсан гэрлэн дохио бүхий гарцаар гарах явган зорчигч өөрөө удирддаг гэрлийн товчлуур тавьсан ба ирэх даваа гаригаас ажиллаж эхэлнэ.

Хөдөлгөөний эрчмээс үл хамааран явган зорчигч байхгүй тохиолдолд ч хориглосон улаан гэрэл асч хөдөлгөөнийг саатуулдаг байсныг өөрчилж явган зорчигч ирсэн тохиолдолд өөрсдөө асаах боломжтой болж байгаа ба замын хөдөлгөөний эрчим нэмэгдэж жолооч нар шаардлагагүй зогсолт хийхгүй болж байна. Явган зорчигч гарцаар гарах үедээ товчлуурыг дарж ямар гэрэл асч байгаагаас үл шалтгаалан 15-20 секундийн дараа зөвшөөрсөн ногоон гэрэл асч явган зорчигч гарцаар зам хөндлөн гарах боломжтой болж байгаа юм. Харин жолооч нар үүнээс үл хамааран гэрэл дохионы зохицуулга бүхий явган хүний гарцын орчим хурдаа тохируулж анхаарал болгоомжтой яваарай” гэжээ.

Самбуугийн Энхтөр-н зураг.

Самбуугийн Энхтөр-н зураг.

Самбуугийн Энхтөр-н зураг.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
59
ЗөвЗөв
15
ХахаХаха
10
ГайхмаарГайхмаар
7
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж