"Тусгаар тогтнолын үнэ цэнэ" эрдэм шинжилгээний хурал болж байна

Хуучирсан мэдээ: 2019.10.20-нд нийтлэгдсэн

"Тусгаар тогтнолын үнэ цэнэ" эрдэм шинжилгээний хурал болж байна

1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр буюу 74 жилийн өмнө бүх ард түмнийхээ санал асуулгаар (АНСА) Монгол улс тусгаар тогтнолоо тунхаглан баталгаажуулсан. Энэ өдөртэй холбогдуулан МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооноос “Тусгаар тогтнолын үнэ цэнэ” эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр /2019.10.20/ Гадаад харилцааны яаман зохион байгууллаа. МАН-ын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүнээр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, дэд даргаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар ажилладаг юм байна. Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож, үг хэллээ.

Үндсэн илтгэлийг Түүхийн ухааны доктор, түүхч Д.Өлзийбаатар тавьсан юм. Мөн хуралд үе үеийн түүхчид, залуучуудын төлөөлөл оролцож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж