Нээлтээ хийсэн даруйдаа хит болсон “Жокер” киноны гол дүрд хувирсан орос эрэгтэйг цагдаагийн газраас баривчилжээ. Жокерын багтай, гартаа алх, сүх барьсан залуу Дагестаны дунд сургуульд сурагчдыг айлгасан аж. Харин 33 настай засварчин залуу ажлаа хийж яваад баривчлагдсан гэж “гомдолложээ”.
Тэрбээр зүүсэн багаас нь хүүхдүүд айна гэж бодоогүй, сургуулийн захиргаанаас ажил хийлгэхээр дуудсан учраас ирсэн гэж мэдүүлжээ. Түүнчлэн тэрбээр Жокерийг мэдэх ч үгүй, сонирхдоггүй гэж мэдүүлсэн байна.
Энэ тухай мэдээлэл цахим орчинд тархсанаар хүмүүсийн зарим нь түүнийг өмөөрч, зарим нь шүүмжлэх байдлаар хоёр хуваагджээ. Харин цагдаагийн газраас хэргийг мөрдөн шалгасны дараа түүнд ямар хариуцлага ноогдуулахаа шийднэ гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Moscow Times
Холбоотой мэдээ