Сэрэмжлүүлэг: Төв, Дундговь аймгийн чиглэлийн авто замд мөсөн гадаргуу үүсчээ | News.MN

Сэрэмжлүүлэг: Төв, Дундговь аймгийн чиглэлийн авто замд мөсөн гадаргуу үүсчээ

Сэрэмжлүүлэг: Төв, Дундговь аймгийн чиглэлийн авто замд мөсөн гадаргуу үүсчээ

Сэрэмжлүүлэг: Төв, Дундговь аймгийн чиглэлийн авто замд мөсөн гадаргуу үүсчээ

Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр Төв, Дундговь аймгийн чиглэлийн авто замд мөсөн гадаргуу үүсч халтиргаа, гулгаатай болсон тул тухайн чиглэлд зорчих гэж буй иргэд жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, зуны дугуйтай хөдөлгөөнд оролцохгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Дашрамд,  өнөөдөр аймгуудын нутгаар нойтон цас орж, салхи түр зуур секундэд 18-24 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүй байгаа аж. Иймд  жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхаарууллаа.

Тээврийн Цагдаагийн Алба-н зураг.

Э.АРИУН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-20 49.0.213.33

За бас тэнд онхолдож үхэцгээв дээ бисдаакууд аа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж